Erch Mining-Medical&Health

Erch Mining-Medical&Health Эрч Майнинг ХХК-н нийт ажилчдад эрүүл мэндийн зөвөлгөө өгөх, урьдчилан сэргийлэх

19/08/2026

📢 АЖИЛТНУУДЫН ӨГЛӨӨ, ОРОЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТЫН ТАЛААР

Уурхайн нийт ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажил эхлэхийн өмнөх биеийн байдал болон амин үзүүлэлтийн хяналтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

🩺 Үзлэгт:
• Биеийн ерөнхий байдлыг үнэлэх
• Цусны даралт үзэх
• Зүрхний цохилт үзэх
• Биеийн халуун хэмжих
• Шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгчийн ханалт (SpO₂) хэмжих
• Биеийн зовиур, тухайн өдрийн эрүүл мэндийн байдлыг тодруулах
• Ажил үүрэг гүйцэтгэхэд нөлөөлөх эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх

⏰ ҮЗЛЭГИЙН ХУГАЦАА

Өглөө болон оройн ээлжийн ажилтан бүр наряд, зааварчилгаа эхлэхээс 20 минутын өмнө эмчийн үзлэг, амин үзүүлэлтийн хяналтад хамрагдана.

⚠️ АНХААРАХ НЬ

Тухайн өдөр бие тавгүйрхэх, толгой эргэх, толгой өвдөх, халуурах, даралт ихсэх/буурах, зүрх дэлсэх, амьсгал давчдах зэрэг зовиур илэрвэл заавал эмчид мэдэгдэнэ.

Энэхүү хяналтын зорилго нь ажилтныг зовоох бус, ажил эхлэхээс өмнө эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, үйлдвэрлэлийн осол болон эрүүл мэндийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

🤝 Нийт ажилтан та бүхэн үзлэгтээ цаг тухайд нь хамрагдаж, өөрийн эрүүл мэндийн байдлын талаар эмчид үнэн зөв мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

ЭРҮҮЛ АЖИЛТАН → АЮУЛГҮЙ АЖИЛ → ЭРСДЭЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Хүндэтгэсэн,
ЭМЧ, ХАБЭАБО-н баг

12/08/2026
Даралтаа тогтмол хянаж, халуунд өөрийгөө хамгаалснаар тархины харвалтаас сэргийлж чадна. “ Эрүүл оператор – Аюулгүй уурх...
14/07/2026

Даралтаа тогтмол хянаж, халуунд өөрийгөө хамгаалснаар тархины харвалтаас сэргийлж чадна.
“ Эрүүл оператор – Аюулгүй уурхай.”

ХЭВЛИЙН 9 БҮС (The Nine Abdominal Regions)Тухайн бүсүүдэд түгээмэл тохиолдох өвчний практик гарын авлага⸻1. Баруун хавир...
06/05/2026

ХЭВЛИЙН 9 БҮС (The Nine Abdominal Regions)

Тухайн бүсүүдэд түгээмэл тохиолдох өвчний практик гарын авлага

⸻

1. Баруун хавирганы доод хэсэг (Right Hypochondriac)
• Цөсний хүүдийн үрэвсэл
• Цөсний чулуу

⸻

2. Аюулхайн хэсэг / Ходоодны дээд хэсэг (Epigastric)
• Ходоодны шарх
• Нойр булчирхайн үрэвсэл

⸻

3. Зүүн хавирганы доод хэсэг (Left Hypochondriac)
• Дэлүүний урагдал

⸻

4. Баруун бүсэлхийн хэсэг (Right Lumbar)
• Бөөрний чулуу
• Бөөрний үрэвсэл (пиелонефрит)

⸻

5. Хүй орчмын хэсэг (Umbilical)
• Аппендицитийн эхэн үе
• Нарийн гэдэсний түгжрэл

⸻

6. Зүүн бүсэлхийн хэсэг (Left Lumbar)
• Өтгөн хаталт
• Дивертикулит (гэдэсний ханын уутанцар үрэвсэх)

⸻

7. Баруун доод хэвлий (Right Iliac)
• Хурц аппендицит

⸻

8. Доод төв хэсэг / Давсаг орчим (Hypogastric)
• Шээсний замын халдвар
• Аарцгийн үрэвсэлт өвчин

⸻

9. Зүүн доод хэвлий (Left Iliac)
• Дивертикулит
• Аарцгийн өвдөлт (эмэгтэйчүүдийн шалтгаант)

Зүрхний шигдээс болон тархины харвалтын үед илрэх шинжүүд болон үзүүлэх тусламжийг мэдээд аваарай!Ямар ч насны хүнд тохи...
06/04/2026

Зүрхний шигдээс болон тархины харвалтын үед илрэх шинжүүд болон үзүүлэх тусламжийг мэдээд аваарай!

Ямар ч насны хүнд тохиолдож болох эдгээр эмгэгүүд гэнэтийн нас баралтын №1 шалтгаан байдаг. Илрэх шинжүүд ялгаатай хэдий ч ухаангүй болох үед аль аль нь зүрх зогсолтонд хүргэдэг учир та цаг алдалгүй ЗҮРХ УУШГИНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ (ЗУСА) хийснээр амь насыг аврах боломжтой.

Хэдий чинээ эрт эмнэлгийн тусламж дуудаж, анхны тусламжийг үзүүлнэ төдий чинээгээр хөдөлмөрийн чадвар алдалт болон амь нас алдах эрсдэл буурдаг.

Та бусдын амийг аварч чадна ❤️‍🩹

03/04/2026

Сайн байцгаана уу? 👋

Эрч Майнинг компанийн нийт ажилчддаа энэ хуудсаараа дамжуулан:
✔️ Уурхайн орчны эрүүл мэндийн зөвлөгөө
✔️ Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл
✔️ Анхны тусламжийн зөвлөмж
✔️ Ажилчдын өдөр тутмын эрүүл мэндийн зөв дадлууд

гэсэн хэрэгтэй мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцах болно.

Та бүхэн хуудсыг дагаж, хэрэгтэй мэдээллээ авч байгаарай 👍
Хамтдаа эрүүл, аюулгүй ажиллцгаая💪

Address

Mongol
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Erch Mining-Medical&Health posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share