Wellness Solutions LLC

Call Website Contact the business

Wellness Solutions LLC

Арьсны эсүүд нь уушги шиг гаднаас агаар сорж амьсгалдаггүй бөгөөд хэрэгцээт хүчилтөрөгчөө зөвхөн цусны эргэлтээр дамжуул...
09/05/2026

Арьсны эсүүд нь уушги шиг гаднаас агаар сорж амьсгалдаггүй бөгөөд хэрэгцээт хүчилтөрөгчөө зөвхөн цусны эргэлтээр дамжуулан дотроосоо авдаг. 😉

Тиймээс арьсаа амьсгалуулах гэдэг нь агаар оруулах тухай биш, харин хүнд нүүр будалт болон олон шатлалт бүтээгдэхүүнээс арьсаа түр амраахыг хэлж байгаа юм. Энэхүү амралт нь арьсны өөрийгөө хамгаалах барьерыг нөхөн сэргээж, байгалийн тэнцвэрээ олоход нь тусалдаг ач холбогдолтой.
📚 Эх сурвалж: Gautschi O, Diebold J. Intracranial Activity of osimertinib plus capmatinib in a patient with EGFR and MET-driven lung cancer: case report.

40 нас гэдэг их сонин нас.Өөрийгөө залуу ч юм шиг, хөгшин ч юм шиг мэдэрнэ. Ажил амьдралын ачаа хамгийн их ирдэг үе. Маш...
09/05/2026

40 нас гэдэг их сонин нас.
Өөрийгөө залуу ч юм шиг, хөгшин ч юм шиг мэдэрнэ. Ажил амьдралын ачаа хамгийн их ирдэг үе. Машин, гэр бүл, мөнгө, карьер, асуудал гээд бүхнийг нуруун дээрээ үүрч яваа үе.
Гэхдээ яг энэ үед хүний биед хамгийн чимээгүй, хамгийн аюултай өөрчлөлт эхэлдэг.
Булчин алдагдаж эхэлдэг.
Энэ зураг дээр харагдаж байгаа хоёр булчин бол зүгээр “том жижиг”-ийн ялгаа биш. Зүүн талынх нь нягт, амьд, хүчтэй булчин юм. Харин баруун талынх нь насжилт, хөдөлгөөний дутагдал, суугаа амьдрал, стрессийн нөлөөгөөр аажмаар чанараа алдаж буй булчин аж.
Хамгийн аймшигтай нь — энэ өөрчлөлт гаднаасаа тэр бүр анзаарагддаггүй. Харахад том булчинтай, нүүр дүүрэн хэвээр байдаг боловч булчингийн дотоод бүтцэд ийм хүчтэй өөрчлөлт ороод эхэлчихсэн байдаг.
Хүн өөрийгөө “гайгүй ээ” л гэж боддог. Гэтэл:
• шат өгсөхөд амьсгаа өөр болчихсон,
• өвдөг дуугардаг,
• нуруу чилдэг,
• амархан унадаг,
• босохдоо тулдаг,
• олигтой гүйж чадахгүй,
• хүч байдаг ч тэсрэлт байхгүй болсон байдаг. Бүр "нөгөө ажилдаа" ч чадвар муутай болох нь бий.
Айкидогоор хичээллэдэг хүмүүс энэ ялгааг хамгийн сайн мэдэрдэг.
Залуудаа хүч бяраар ааглаж хийдэг байсан хөдөлгөөнүүд нас ахих тусам “биеийн чанар”-аар шийдэгдэж эхэлдэг. Balance, posture, breathing, center, reaction — бүгд булчингийн бодит чанартай холбоотой.
Айкидод нэг үнэн байдаг:
• хүчтэй байх чухал биш,
харин биеэ удирдаж чаддаг байх чухал юм.
Гэхдээ биеэ удирдана гэдэг өөрөө булчин шаарддаг.
• Зөөлөн атлаа тогтвортой core булчин.
• Уян атлаа хүчтэй хөл.
• Тэнцвэрээ алдахгүй нуруу.
• Амьсгаатай хамт ажилладаг хөдөлгөөн.
Энэ бүхэн дасгалгүйгээр бий болохгүй ээ.
30 наснаас хойш хүн жил бүр булчингийнхаа тодорхой хэсгийг алддаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хөдөлгөөнгүй бол тэр алдагдал улам хурдан болдог. Ялангуяа хүч, реакц, тэсрэлт хариуцдаг fast-twitch muscle fiber-ууд хамгийн түрүүнд алга болдог.
Тийм болохоор л зарим хүмүүс нас ахих тусам:
• илүү амархан ядардаг,
• илүү ууртай болдог,
• илүү хөшүүн,
• илүү эмзэг болдог.

19/04/2026
17/04/2026


Өдөрт 2 минут энэ байрлалыг хийхэд:
✅️нурууны ачаалал багасна
✅️ташаа илүү чөлөөтэй хөдөлнө
✅️хөшүүн байдал багасна
✅️бие тайвширна.

Өдөр бүр бага багаар өөртөө анхаараарай.
Та өдөр бүр 2 минут өөртөө зориулаарай.
Хадгалаад дараа нь дагаад хийгээрэй.
Нуруу хөшдөг хүндээ share хийгээрэй.
Орой унтахын өмнө туршаад үзээрэй.

18/03/2026

🎊"Цэргийн баяр", "Эрчүүдийн баяр",
🎉"Цэрэг охидын баяр"🎀 ...бүгдэд нь 🇲🇳 Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын мэнд хүргэе.🤩

08/03/2026

Эрхэм сайхан бүсгүйчүүддээ
Эмэгтэйчүүдийн баярын халуун мэнд хүргэж,
Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн
Сайхан амьдралыг хүсэн ерөөе. 💐🥰😍🎂

17/02/2026

🔥🐎 Эрхэм харилцагч, та бүхэн XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилдээ
Хийморь лундаа нь өөдөө
Эрүүл энх, түвшин амгалан
Өрнүүн дэлгэр байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

06/11/2025

Эрүүлжих, урт наслах, турах хамгийн найдвартай арга бол:

1. Хангалттай нойр
2. Дасгал хөдөлгөөн
3. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол
4. Стрессийн менежмент
5. Архи, тамхины хэрэглээг хязгаарлах юм.

Энэ 5-д бол хангалттай нотолгоо бий.

#ХандлагааӨөрчилье

04/11/2025

🚨 Нэг хэрэглэгч ChatGPT-ээс “Хэрхэн 140 наслах вэ?” гэж асуухад, хариулт нь энгийн атлаа гайхмаар байв.

ChatGPT “цэнхэр бүс” (blue zones) гэж нэрлэгддэг дэлхий дээрх хамгийн урт насалдаг хүмүүсийн амьдралын хэв маягийг шинжилж дараах дүгнэлтэд хүрсэн:

• Энэ нь хоолны дэглэм биш.
• Энэ нь дасгал биш.
• Энэ нь генетик биш.

→ Урт наслах гол хүчин зүйл бол архаг стрессийн доод түвшин юм.

Бусад бүх зүйл хоёрдогч.
Та эрүүл хооллож, дасгал хийж, тамхи татдаггүй байсан ч байнгын стрессийн дор амьдарвал залуудаа нас барна. Баталгаатай.

Архаг стресс гэдэг нь ажил, мөнгөний асуудал биш.

• Энэ нь “чи хэн бэ” ба “чи хэн шиг харагдахыг оролдож байгаа вэ” гэсэн дотоод зөрчил.
• Хэрэв чи өөрийн амьдралаар амьдардаггүй бол, бие чинь 24/7 “амьд үлдэх горимд” байдаг.
• Кортизол бүхнийг сүйтгэдэг: судас, дархлаа, тархи.

Окинава, Сардинийн хүмүүс урт насалдаг шалтгаан нь загас иддэгээс биш, өөртэйгөө эв найрамдалтай амьдардгаас юм.

1-р дүрэм: Дотоод эсэргүүцэл төрүүлдэг зүйлсийг бүү хий.
• Мөнгөний төлөө үзэн яддаг ажлаа хийдэг үү? → −15 жил
• Ганцаараа үлдэхээс айгаад хайргүй хүнтэй хамт амьдардаг уу? → −10 жил
• Эрч хүчийг чинь сордог хүмүүстэй байнга хамт байдаг уу? → −8 жил

Хор хөнөөлтэй орчинд өнгөрөөсөн бүх өдөр = эсийн түвшинд хөгшрөлт хурдасна гэсэн үг.

2-р дүрэм: “Дараа хийнэ” гэдгээ зогсоо. Тэтгэвэрт гарахдаа бус, өнөөдөр хүссэн амьдралаараа амьдар.
• Ихэнх хүмүүс амьдралаа “тэтгэвэрт гарсны дараа” гэж хойшлуулдаг.
• Гэтэл тэр үед тэд өвчтэй, ядарсан, эрч хүчгүй байдаг.
• ChatGPT-ийн харуулснаар тэтгэвэрт гарснаас хойш 5 жилийн дотор 43% нь нас бардаг.

Яагаад гэвэл тэдний бие бүх насаараа “амьдрах зөвшөөрөл”-ийг хүлээж байсан — харин авмагц нь оройтсон байдаг.

3-р дүрэм: Нийгмийн харилцаа нь амин дэмээс илүү үнэ цэнтэй.
• Ганцаардал = өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил.
• Бат бөх харилцаатай хүмүүс 50% илүү удаан насалдаг.
• Энэ нь найзын тоо бус, харилцааны чанар юм.
4-р дүрэм: Өөрөөс чинь том зорилгыг ол.
Японд үүнийг икигай гэдэг — өглөө босох шалтгаан.

Address

Хан-Уул дүүрэг, 15-р хороо
Ulaanbaatar
KHAN-UULDISTRICT

Alerts

Be the first to know and let us send you an email when Wellness Solutions LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Wellness Solutions LLC:

Shortcuts

Share