VitaAlign

Website

VitaAlign Хөлийн эрүүл мэнд • Биеийн зөв байрлал • Нөхөн сэргээх шийдэл

Манай дэлгүүр нь Мишээл экспод зохиогдож байгаа “ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНД, ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2026”-д 09.24-27нийг дуустал...
24/09/2026

Манай дэлгүүр нь Мишээл экспод зохиогдож байгаа “ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНД, ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2026”-д 09.24-27нийг дуустал оролцож байгаа шүү.

| MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO - 2026
"Мишээл Экспо" ХХК-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрүүл мэндийн салбарын нэгдсэн үзэсгэлэн 2026 оны 09 сарын 24-27-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
----------------------------------
Үзэсгэлэнд:
✅Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд
✅Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлэгч байгууллагууд
✅Эм хангамжийн байгууллагууд
✅Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагууд
✅Албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч
✅Олон улсын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагууд
----------------------------------
📍"МИШЭЭЛ ЭКСПО" Олон улсын үзэсгэлэнгийн танхим
📅2026 оны 09 сарын 24-27-ний өдрүүдэд
☎️8908-7788, 88077036
📋Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeKwxT8PgEgvpth6dnfTyGilb46F_rkxRY21nAxNrR0CHsjDw/viewform

23/09/2026

•Монгол хүний Оюуны бүтээл 🧠
•Монгол хүн таны эрүүл мэндийн төлөө бид бүтээв.💪💯😍

•Монголдоо анхдагч бүтээгдэхүүн
•Юниверсал Step-X загварын улавч
•Ухаалаг, эрүүл мэндийн дэмжлэг

🌎Олон талын давуу тал, тав тух, технологийг мэдрээрэй.

Гэгээн тунгалаг өглөөний мэндТа бүхэндээ тун удахгүй хэдхэн цагын дараа шинэ бүтээлээрээ  SURPRISE барина аа
21/09/2026

Гэгээн тунгалаг өглөөний мэнд
Та бүхэндээ тун удахгүй хэдхэн цагын дараа шинэ бүтээлээрээ SURPRISE барина аа

1️⃣✅ 🧬 БИЕ МАХБОДЫН СУУРЬ ОЙЛГОЛТАмьд биеийг бүрдүүлэгч хамгийн жижиг нэгж нь эс юм.Хүний бие махбод хэдэн их наяд эсээс...
20/09/2026

1️⃣✅ 🧬 БИЕ МАХБОДЫН СУУРЬ ОЙЛГОЛТ

Амьд биеийг бүрдүүлэгч хамгийн жижиг нэгж нь эс юм.

Хүний бие махбод хэдэн их наяд эсээс бүрддэг бөгөөд эдгээр эсүүд өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэг.

Эсүүдийн дотор Hb (гемоглобин) зэрэг олон төрлийн бүтэц, бодис байдаг. Тэдгээр нь хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Хүний биед шинэ эсүүд байнга үүсэж, хуучирсан болон гэмтсэн эсүүд нөхөн сэргээгдэж байдаг. Энэ үйл явц нь бие махбодын өсөлт, хөгжил, нөхөн төлжилтийн үндэс болдог.

✨ Эс бол хүний биеийн амьдралын үндсэн нэгж юм.

ХҮН БҮТЭЭХ НЬ

Бие махбод дахь бүх зүйл атомоос тогтоно. Энэ нь материйг бүтээдэг хамгийн жижиг хэсэг юм.

Атомууд нэгдэж молекул болно. Харин сая сая молекулууд нэгдэж хүний биеийн эсийг бүтээнэ.

Биед 200 гаруй төрлийн эсүүд байдаг ба ижил төрлийн эсүүд нэгдэн эд болно. Өөр өөр эрхтэн болон эрхтэн тогтолцоонууд ялгаатай эдээс бүрэлддэг.
🧬 БИЕ МАХБОДЫГ ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?

Хүний бие махбод бусад амьд зүйлийн адил бүтэц, бүрэлдэхүүнтэй байдаг.

Биеийг бүрдүүлж байгаа суурь элементүүд нь ус, нүүрстөрөгч болон хүчилтөрөгч юм. Эдгээр нь хоорондоо нэгдэж төрөл бүрийн нэгдлийг үүсгэдэг.

Харин эсүүд сая саяараа нэгдэн нийлж арьс, яс, цус болон эрхтнүүдийг бий болгож, улмаар хүний бие махбодыг бүхэлд нь бүрдүүлдэг.

👉 Атом → Молекул → Эс → Эд → Эрхтэн → Бие махбод 🧬

19/09/2026

Массажист хийж байж,
Массажны аппараттай болж байна шдээ хөөрхий 😂

#Атаманэхнэр Part 2

19/09/2026

Бяцхаан эргэцүүлэл гэхүү? анхааруулга зөвлөмж гэхүү? авах гээхийн ухаанаар хандаарай хүмүүсээ.

Хөлийн ул эрүүл мэндийн чинь талаар юуг хэлж өгдөг вэ?Хөлийн улны арьс, хумсны янз бүрийн өөрчлөлт нь таны бие организмы...
18/09/2026

Хөлийн ул эрүүл мэндийн чинь талаар юуг хэлж өгдөг вэ?
Хөлийн улны арьс, хумсны янз бүрийн өөрчлөлт нь таны бие организмын тухай олон зүйлийг хэлж өгч чадна. Иймэрхүү шинж тэмдгүүдийг цаг тухайд нь таниж мэдэхийн тулд үе үе хөлөө харж шалган өөрчлөлт болгоныг анхаарч байх хэрэгтэй. Эрүүл мэнд гэдэг бүхнээс чухал зүйл билээ.

Олон хүн өөрийн хөлийг нэг их анзаардаггүй бөгөөд энэ тал дээр хамгийн сүүлд анхаарал тавьдаг эрхтний нэг байдаг. Гэхдээ ийм хайхрамжгүй байдал нь аюултай юм. Учир нь олон янзын өвчин, хэвийн бус байдал арьсаар дамжин илрэх ба хөлийн арьс үүний нэг хэсэг нь байдаг. Тиймээс хөлийн арьс, хумсны байдал таны эрүүл мэндийн тухай ихээхэн зүйлийг хэлж өгч байдаг юм. Ийм учраас хөлөө шалгаж янз бүрийн өөрчлөлт, шинж тэмдэг бий болсон эсэхийг анхаарч хараарай.



Хөлийн улаар ямар өвчнийг тодорхойлж болох вэ?

Хөл нь толгойноос хол зайтай байдаг нь түүний байдалд анхаарал бага хандуулах хэрэгтэй гэсэн үг огт биш. Олон мянган жилийн турш хүний хөл нь цорын ганц байрлал солих хэрэгсэл байсан бөгөөд одоо ч хэвээр байсаар байгаа. Мөн олон хүн өөрийн хөлийг сайхан, эрүүл харагдуулахын тулд баатарлаг гэмээр хүчин зүтгэл гарган пилинг болон педикюр хийсээр. Ийм хүмүүс өөрийнхөө хөлийн байдал ямар байгааг хамгийн сайн мэддэг билээ.



Хуурай, арьс нь холцорсон хөлийн ул нь бамбай булчирхайн өвчлөл байгааг харуулах шинж тэмдэг

Бид бүгдийн хөлийн арьс хааяа холцорч байдаг. Ихэнхдээ өвлийн болон хаврын төгсгөл үед ингэдэг бөгөөд удалгүй зүгээр болдог. Гэхдээ ийм байдал удаан үргэлжилбэл арьс илүү зузаарч хатуу ширүүн болж бөөн бөөнөөрөө холцорч унаж, арьс хагарч байвал энэ нь байдал нилээд хүнд байгааг илэрхийлнэ. Ийм шинж тэмдэг нь бамбай булчирхайн өвчлөл байгааг илтгэдэг байна. Тиймээс таны арьс холцорч хуурч байвал эмчид үзүүлээрэй.



Үсгүй хуруу нь судас бөглөрч байгаагийн шинж байж болно

Хүн болгоны хөлийн хуруунд үс бий. Зарим нэгнийх нь хатуу, хар бол нөгөө хэсгийнх нь зөөлөн нарийн бараг анзаарагдамгүй байна. Үс байхгүй байгаад их санаа зовох нь инээдтэй мэт боловч бас тоохгүй байж болохгүй.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хөлийн хурууны үс, хөлийн үс унах нь артерийн судасны бөглөрлийн шинж тэмдэг байж болно гэнэ. Иймэрхүү судасны бөглөрөл нь цаашид ихээхэн хүнд үр дагавартай байж болох бөгөөд эрхтнээ тайруулахад ч хүргэж болзошгүй юм.



Хөлийн улны шарх удаан эдгэхгүй байх нь чихрийн шижингийн шинж

Хөлд бий болсон шарх болгон эвгүй байдаг бөгөөд удаан эдгэхгүй байгаа шарх бүр ч хэцүү. Бид ямар ч нөхцөлд хөдөлж алхах учир иймэрхүү шархтай байдал ихээхэн төвөгтэй, заримдаа их өвдөх зэрэг бэрхшээл дагуулдаг. Гэтэл иймэрхүү эвгүй хэцүү байх нь зовлонгийн зөвхөн тал нь бололтой.

Хөлийн эдгэхгүй удаж байгаа шарх нь чихрийн шижингийн шинж байж болно. Ийм нөхцөлд хөлийн жижиг судас нарийсч гэмтэн цусны эргэлт муудна. Үүнээс болж цусны улаан бөөм багасан шарх удаан эдгэнэ.

Та ийм нөхцөлд хөл дээрээ зогсож их цаг өнгөрөөдөг бол дээрх бэрхшээл цаашид улам хүндэрч болох юм. Цус хөлөнд хөдөлгөөнгүй тогтож бас нэг эвгүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс үе үе хөлөө өргөж, өндөр зүйл, дэрэн дээр тавьж амрааж байх хэрэгтэй.



Хавантсан хөлийн эрхий хуруу нь тулай өвчний шинж

Таны хөлийн эрхий хуруу хавдаж өмсдөг гуталдаа багтахаа байсан юм биш биз? Эмч нарын хэлснээр бол энэ нь тулай өвчний хамгийн их дэлгэрсэн шинж тэмдэг юм байна. Энэхүү давс, шээсний хүчлийн илүүдэл нь үе мөч дээр хуралдан хөдөлгөөн болгонд маш хүчтэй өвдөх билээ. Тулай өвчин бий болох, түүнийг архагшуулах зарим хүнс байдаг бөгөөд эдгээр нь улаан мах, согтууруулах ундаа зэрэг болно.



Хумсны доор хүрэн улаан шулуун зураас бий болох нь арьсны сүрьеэ өвчний шинж

Та хөлийнхөө хумсны доор ийм шулуун зураас бий болсныг анзаарч байсан уу? Энэ нь бага зэргийн цус хурсан хэрэг бөгөөд ихэнхдээ жижиг гэмтлээс болж бий болдог. Заримдаа л ийм зураас гардаг бол санаа зовох юм үгүй.

Харин энэ зураас байнга гардаг эсвэл хэмжээ нь том бол өөр хэрэг. Ийм нөхцөлд та эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй ба учир нь энэ зураас арьсны сүрьеэ болон зүрхний хавхлагын халдварт өвчний шинж тэмдэг байж болох юм шүү.



Хумс томрох нь уушгины хорт хавдрын шинж байж болно

Гэхдээ ийм үед хумс зөвхөн томроод зогсохгүй илүү нягт болж, товойж гарч ирэн нумарсан байна. Хөлийн хуруу ч бас хавдсан мэт хэлбэртэй болно.

Хэрвээ танд ийм шинж илэрсэн бол аль болох хурдан эмчид үзүүлээрэй. Энэ нь уушгины хорт хавдар байж болохоос гадна ходоодны халдварт өвчин, элэгний янз бүрийн өвчний шинж байж болно.



Хумсан дээр жижигхэн гэмтсэн мэт цэг, үрчлээс бий болох нь арьсны өвчин байж болохыг илтгэнэ

Хумсан дээр жижиг толбо, үрчлээ маягийн юм бий болж болно. Энэ нь хөлд таарахгүй гутлаас болж гарахаас гадна арьсны өвчний шинж тэмдэг байж болох юм. Энэ өвчин нь хайрст үлд, экзем, үс гуужиж унах зэрэг билээ.



Хумс халбага адил хэлбэртэй болох нь цус багадалт болон хавтгай үлд өвчний шинж

Хумс дээш сөхөгдөх байдлаар халбаганы хэлбэртэй болсон байдаг. Энэ нь тухайн хүнд эвгүй төдийгүй цус багадалт болон хавтгай үлд өвчний шинж байж болох юм шүү.



Хумсан дээр хөндлөн зураас үүсэх нь цусан дахь уургийн хэмжээ бага байгааг илтгэнэ

Жижиг толбо болон зураасыг тоохгүй байж болох ч хөндлөн зураасыг анхаарахгүй байж огт болохгүй. Ийм зураасыг Мюркегийн шугам гэж нэрлэдэг. Энэ нь цусан дахь уургийн хэмжээ хэт бага байгааг илтгэх ба байнгын өлөн зэлмүүн явах, буруу хооллолт зэргээс бий болно.



Хөлийн нум огцом өндөрсөх нь нуруу нугасны хорт хавдрын шинж байж болно

Хөлийн нум өндөр байхыг сайхан гэж олон хүн үздэг боловч энэ нь гэнэт ямар нэг шалтгаангүйгээр өндөрсөх нь анхаарах ёстой зүйл юм. Ийм шинж тэмдэг нь мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдож байгааг харуулдаг. Үүнд булчингийн янз бүрийн өвчлөл, полиомиелит, саа, нугасны хорт хавдар зэрэг болно.

ДЭЛХИЙ ДАЯАРХ ХЭДЭН ТЭРБУМ ХҮНД ЗОРИУЛСАН ЯАРАЛТАЙ АНХААРУУЛГА! Ижил төстэй 23 биеэ даасан шинжлэх ухааны судалгаа нэг л...
17/09/2026

ДЭЛХИЙ ДАЯАРХ ХЭДЭН ТЭРБУМ ХҮНД ЗОРИУЛСАН ЯАРАЛТАЙ АНХААРУУЛГА!

Ижил төстэй 23 биеэ даасан шинжлэх ухааны судалгаа нэг л зүйлийг баталлаа. Агшаамал чанадаг ганцхан ширхэг полипропилен уут таны хоолонд 30 тэрбум хүртэлх микро болон нано хуванцрын жижиг хэсгүүдийг ялгаруулдаг. Энэ бол онол биш, лабораторид аль хэдийн батлагдсан баримт юм.

«SCIENCE OF THE TOTAL ENVIRONMENT» СЭТГҮҮЛД НИЙТЛЭГДСЭН СУДАЛГААНААС ХАРАХАД: ПОЛИПРОПИЛЕН УУТ НЬ ГАНЦ УДААГИЙН БУЦАЛГАЛТААР 17-ГООС 30 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ХУВАНЦРЫН НАНО ХЭСГИЙГ ХООЛ ЧАНАЖ БАЙГАА УСАНД ШУУД ЯЛГАРУУЛДАГ БАЙНА. ЭНЭ НЬ ХҮНИЙ БИЕ ДЭХ ЭСҮҮДИЙН ТООНООС Ч ОЛОН ЮМ.

Эдгээр жижиг хэсгүүд нь биеэс гадагшилдаггүй. ТЭД ГЭДЭСНИЙ ХАНЫГ НЭВТРЭН ЦУСАНД ОРЖ, УУШИГ, ЭЛЭГ, БӨӨР, ТЭР Ч БАЙТУГАЙ ЭХЭСТ ТУНАЖ ҮЛДДЭГ. Энэ талаар BBC, CNN болон анагаах ухааны тэргүүлэх сэтгүүлүүд мэдээлж байна.

Баглаа боодол дээр "аюулгүй хүнсний хуванцар" гэж бичсэн байдаг ч энэ нь уут хайлж алга болохгүй гэсэн үг юм. Харин хоолонд тань ялгаруулж буй тэрбум тэрбум үзэгдэхгүй жижиг хэсгүүдийн талаар тэнд нэг ч үг байхгүй.

Ууттай бүтээгдэхүүнээс татгалзах нь зөв алхам боловч энэ нь хангалтгүй. Нано хуванцар хэдийн тархи, зүрх, эхийн сүүнд хүртэл олдоод байна. ХҮҮХДҮҮД АНХНЫ АМЬСГААГАА АВАХААС Ч ӨМНӨ ЦУСАНДАА ХУВАНЦАРТАЙ ТӨРСӨӨР БАЙНА. ЭНЭ ҮЕИЙНХЭН ХЭН Ч АЛБАН ЁСООР ОНЦГОЙ БАЙДАЛ ГЭЖ ЗАРЛААГҮЙ Ч ХУВАНЦАР БОХИРДЛЫН ДУНД ӨСӨН ТОРНИЖ БАЙНА.

Энэ бичлэгийг бусаддаа хуваалцаарай. Хүүхдүүд хуванцартай дэлхийг сонгоогүй, гэхдээ бид үүнийг өөрчилж чадна.

Тийм ээ, микро болон нано хуванцрын асуудал бол бодит бөгөөд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Гэхдээ үймэлдэж сандрах нь тус болохгүй, харин тодорхой бодит үйлдлүүд тусална. Зүйл нэг бүрээр нь авч үзье.

Хуванцар хамгийн ихээр хаана нуугдаж байдаг вэ?

🔸 Ууттай болон чанадаг ууттай бүтээгдэхүүнүүд (будаа, агшаамал, шөл) — халаах үед полимер нь усанд жижиг хэсгүүдийг ялгаруулдаг.
🔸 Халуун хоол хүргэлтийн хуванцар сав баглаа боодол
🔸 Халуун ундааны нэг удаагийн аяга (дотор доторлогоо нь ихэвчлэн хуванцар агуулдаг)
🔸 Хуванцар гамбанз ба хутгуурууд — үрэлтийн замаар жижиг хэсгүүд нь шууд хоолонд ордог.
🔸 Савтай ус (ялангуяа нарны тусгал дор, эсвэл халуун орчинд удаан хадгалагдсан)
🔸 Бичил долгионы зуухан (микроволновка) дах хуванцар савнууд — бичил долгионы зууханд халаах үед.
🔸 Синтетик материалтай хувцас — угаах үед микро фибрүүд (микроширхэгүүд) усанд ордог.
🔸 Нейлон/полимер материалтай цайны уутнууд (энгийн цаасан ууттай нь илүү аюулгүй)

Юунаас зайлсхийх нь дээр вэ?

❌ Бичил долгионы зууханд хоолыг хуванцар саванд халаахаас
❌ Нэг удаагийн хуванцар аяга, саванд халуун ундаа, шөл хийж хэрэглэхээс
❌ Хүнсний бүтээгдэхүүнийг полимер сав баглаа боодолтой нь шууд буцалгахаас
❌ Өдөр тутмын хэрэглээндээ хуванцар гамбанз ашиглахаас
❌ Тослог ба халуун хоолыг хуванцар саванд хадгалахаас (тос нь хуванцар хэсгүүдийн шилжилтийг эрчимжүүлдэг)
❌ Хуванцар саванд хийсэн ус уухаас

14/09/2026

Ямарч нөхцөлд ажлаа хийдэг байх үед… 😅

14/09/2026

✨Хүсэн хүлээсэн
"Ухаалаг массажны сам" маань ирлээ.😍

✔️Цусны эргэлтийг сайжруулна
✔️Үс ургалтыг дэмжинэ
✔️Үс уналтыг зогсооход туслана
✔️Усны хамгаалалттай
✔️Авч явхад жижиг, хөнгөн, хялбар

🎁Эхний худалдан авалт хийсэн 30 хүнд "Ач хүүгийн гар" бэлгэнд өгнө.

Address

Ulaanbaatar
САЛБАР1�ИХТОЙРУУХУДАЛДААНЫТӨВ,2ДАВХАР,40–41-РПАВИЛЬОНСАЛБАР2�САНСАРE-MART,6ДАВХА

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Alerts

Be the first to know and let us send you an email when VitaAlign posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share