Goku Gym

Call

Goku Gym Эрүүл мэнд хамгийн чухал.

16/10/2026

GOKU GYM | ДАСГАЛ БҮРЭЭ ЗӨВ ТЕХНИКЭЭР 💪

Гишүүддээ зориулсан шинэ боломжийг танилцуулж байна! 🖤

GOKU GYM-ийн фитнес төхөөрөмжүүд QR код бүхий видео заавартай боллоо.

📲 QR кодыг уншуулаад дараах мэдээллийг видео хэлбэрээр үзэх боломжтой:

• Төхөөрөмжийг хэрхэн зөв ашиглах
• Дасгалын зөв болон буруу техник
• Аль булчинд ачаалал өгч байгааг

Илүү ойлгомжтой заавар. Илүү зөв техник. Илүү үр дүнтэй дасгал.

GOKU GYM — Таны хөгжлийн төлөө үргэлж шинэчлэгдэнэ. 🖤

16/10/2026

Өнөө орой би! 🫣🤣

16/10/2026

🔥 GOKU GYM 11 – COMING SOON! 💪

Манай GOKU GYM-ийн 11 дэх салбар нээлтээ хийхэд улам ойртсоор байна! 🔥

Бид 11-р сард, магадгүй сарын дундуур нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Та бүхэндээ илүү тав тухтай, илүү чанартай орчинд бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэхийн тулд бүх зүйлээ сайтар бэлдэж байна.

Жаахан тэвчээртэй хүлээгээрэй! 🙏 Хүлээсэнд тань харамсахааргүй байх болно гэдэгт итгэлтэй байна!

GOKU GYM 11 – SEE YOU SOON! 🚀🔥

❄️ WINTER IS COMING — ХЯМДРАЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА! ⚔️🔥 ИЙМ ҮНЭ ХАРСАН УУ? 👀Өвөл ирж байна. Харин та бэлэн үү?⚔️ БҮХ САЛБАРТ⚔...
15/10/2026

❄️ WINTER IS COMING — ХЯМДРАЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА! ⚔️

🔥 ИЙМ ҮНЭ ХАРСАН УУ? 👀

Өвөл ирж байна. Харин та бэлэн үү?

⚔️ БҮХ САЛБАРТ
⚔️ БҮХ НАСНЫ АНГИЛАЛД

🔥 ЗӨВХӨН 10-Р САРЫН 16, 17, 18-НЫ ӨДРҮҮДЭД!

⏰ 10-р сарын 16-ны 00:00 цагаас 18-ны 23:59 цаг хүртэл!

📍 Өөрт ойр GOKU GYM-ийн салбарт биечлэн очих эсвэл GOKU GYM аппликейшнээр мөн онлайнаар бүртгэл, сунгалтаа хийх боломжтой.

❄️ KILL THE BOY. LET THE MAN BE BORN.

📍 Манай салбарууд:
🏬 Салбар 1 – И-Март Сансар | 📞 9100-6960
🏬 Салбар 2 – И-Март 10-р хороолол | 📞 8051-6960
🏬 Салбар 3 – Кино үйлдвэр | 📞 8081-6960
🏬 Салбар 4 – Тэнгис AZ Mall | 📞 8054-6960
🏬 Салбар 6 – Халдварт Central Mall | 📞 8935-6960
🏬 Салбар 7 – 3, 4-р хороолол | 📞 8928-6960
🏬 Салбар 8 – 100 айл | 📞 8681-6960
🏬 Салбар 9 – Улаанхуаран Kaidu Mall | 📞 8896-6960
🏬 Салбар 10 – Зайсан Sila Center | 📞 8918-6960

15/10/2026

❄️ WINTER IS COMING…

15/10/2026

GOKU GYM SPORTS ACCESSORIES

Дасгалын туслах хэрэгслүүд тун удахгүй GOKU GYM-ийн бүх салбарт худалдаалагдаж эхэлнэ.

COMING SOON. 🔥

GOKU GYM — БИД ЗОГСОХГҮЙ! 🔥Гишүүд маань өдөр бүр ахиц гаргадаг шиг GOKU GYM ч мөн өдөр бүр хөгжиж байна /шинээр нэмэгдсэ...
15/10/2026

GOKU GYM — БИД ЗОГСОХГҮЙ! 🔥

Гишүүд маань өдөр бүр ахиц гаргадаг шиг GOKU GYM ч мөн өдөр бүр хөгжиж байна /шинээр нэмэгдсэн төхөөрөмжүүд/

Бид бэлтгэлийн орчноо сайжруулж, тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, илүү олон боломжийг бүрдүүлсээр байна.

💪 Илүү сайн орчин. Илүү чанартай бэлтгэл. Илүү их ахиц.

GOKU GYM — Хамтдаа хөгжицгөөе! ❤️

11 фитнес клуб. Олон жилийн хөдөлмөр. Гэхдээ энэ бүхний цаана ямар түүх байдгийг хүн бүр мэдэхгүй.Сошиал орчинд миний та...
14/10/2026

11 фитнес клуб. Олон жилийн хөдөлмөр. Гэхдээ энэ бүхний цаана ямар түүх байдгийг хүн бүр мэдэхгүй.

Сошиал орчинд миний талаар янз бүрийн зүйл бичиж, ярьж байгааг хааяа хардаг.

Зарим нь намайг баян айлын хүүхэд гэдэг. Зарим нь ард минь хөрөнгө мөнгөтэй хүмүүс, нууц хөрөнгө оруулагчид байдаг гэж ярьдаг. Бүр зарим нь намайг бусдын мөнгийг угааж өгдөг гэх мэт ямар ч үндэслэлгүй зүйл хүртэл бичдэг.

Тиймээс би нэг зүйлийг хэлмээр байна.

Өнөөдрийн миний хүрсэн амжилт аз тохиолоор бий болоогүй. Бас хэн нэгэн баян хүний мөнгөөр босгосон зүйл биш. Энэ бол олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэвчээр, зүтгэл, өөртөө болон хийж буй ажилдаа итгэсэн итгэлийн үр дүн юм.

Өнөөдөр би Goku Gym-ийн 11 салбартай болсон байна.

Эдгээр салбарыг би баян эцэг эхийн мөнгөөр ч, гаднын хөрөнгө оруулагчдын санхүүжилтээр ч байгуулаагүй. Өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө дахин дахин бизнестээ хөрөнгө оруулж, алхам алхмаар бүтээсэн.

Би үргэлж мөнгөний үнэ цэнийг мэдэрч, мөнгийг хүндэлж ирсэн.

Олсон мөнгөө тансаг хэрэглээнд зарцуулахын оронд бизнесээ хөгжүүлэхэд зориулж ирсэн. Одоо ч энэ зарчмаараа амьдарч байна.

Мэдээж би энэ бүхнийг ганцаараа бүтээгээгүй.

Миний ард намайг үргэлж ойлгож, дэмждэг гэр бүл бий. Мөн надтай мөр зэрэгцэн зүтгэдэг, нэг зорилгын төлөө хамтдаа хөдөлмөрлөдөг хүчирхэг хамт олон бий.

Миний амьдралдаа хийсэн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтуудын нэг бол зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсан явдал юм.

Би хэзээ ч өрсөлдөөнөөс айж байгаагүй.

Харин ч өрсөлдөөн намайг улам их хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, өчигдрийнхөөсөө илүү сайн болох хүсэл эрмэлзэлтэй болгодог.

Олон жилийн өмнө намайг спортын нэмэлт бүтээгдэхүүн зарж эхэлж байхад ч олон өрсөлдөгч байсан.

Тэр үед ч амар байгаагүй. Гэхдээ би бууж өгөөгүй. Тэсэж үлдсэн, хөгжсөн, өрсөлдөөн дундаас улам хүчирхэг болсон. Өнөөдрийг хүртэл тэр зах зээлдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Би бүх шийдвэрээ зөв гаргаж байсан гэж хэлэхгүй.

Алдаа гаргасан. Ялагдсан. Мөнгө алдсан. Буруу шийдвэр гаргасан үе ч бий.

Гэхдээ алдаа бүрээсээ суралцаж, унасан болгондоо эргээд босож ирсэн.

Амжилт гэдэг зөвхөн мөнгөтэй болохын нэр биш.

Амжилт бол сэтгэлгээ, сахилга бат, тэвчээр, тууштай байдал, хариуцлага, бас хэдэн ч удаа унасан дахин босож чаддаг зан чанар юм.

Би бас нэг зүйлийг ойлгосон.

Чамайг юу ч хийхгүй, бусдаас ялгарахгүй байхад хүмүүс бараг анзаарахгүй.

Харин чи ямар нэг зүйл бүтээж, хөгжиж, амжилт гаргаж эхлэхэд чиний талаар ярих хүмүүс улам олширдог.

Зарим нь шүүмжилнэ. Зарим нь хардана. Зарим нь чиний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, амжилтыг чинь өөр зүйлтэй холбож тайлбарлахыг оролдоно.

Тэгээд яах вэ? Яриг л дээ.

Би интернэтэд байгаа хүн болгонд өөрийгөө батлах шаардлагагүй.

Би өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд хэр их хөдөлмөрлөснөө өөрөө мэднэ.

Миний гэр бүл мэднэ. Миний ойр дотнын хүмүүс мэднэ. Анхнаасаа надтай хамт байсан хүмүүс мэднэ.

Тэр л надад хангалттай.

Надад хүн бүрийн сайшаал, хүлээн зөвшөөрөлт хэрэггүй. Харин өдөр бүр зорилгынхоо төлөө шударгаар хөдөлмөрлөж байгаа гэдгээ мэдэх нь хамгийн чухал.

Харин өөрийн гэсэн мөрөөдөл, зорилготой хүн бүрд нэг зүйлийг хэлмээр байна.

Бусдын юу гэж хэлэхэд хэт их анхаарал бүү хандуул.

Өөрийнхөө эхлэлийг бусдын өнөөдрийн амжилттай бүү харьцуул.

Мөнгөний үнэ цэнийг мэддэг бай. Өөртөө хөрөнгө оруул. Зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Өрсөлдөөнөөс бүү ай.

Дуртай зүйлээ хий. Тэвчээртэй бай. Тууштай бай. Хэзээ ч битгий бууж өг.

Учир нь чи хаанаас эхэлсэн нь хамгийн чухал биш. Харин өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр хэр хол явж чадах нь хамгийн чухал.

Харин миний хувьд?

Би дөнгөж эхэлж байна.

Надад хэрэгжүүлэх олон төлөвлөгөө, биелүүлэх мөрөөдөл, хүрэх зорилго зөндөө бий.

11 фитнес клуб бол миний замын төгсгөл биш. Энэ бол дараагийн шатанд гарах нэг алхам.

Та бүхэндээ амжилт хүсье!

Өөртөө итгэ. Хөдөлмөрлө. Тууштай бай. Хэзээ ч битгий бууж өг! 💪

GOKU GYM-ийн охидууд be like: 💭💛
13/10/2026

GOKU GYM-ийн охидууд be like: 💭💛

🔥 GOKU GYM – ГЭР БҮЛИЙН БАГЦ👨‍👩‍👧‍👦 Гэр бүлээрээ эрүүл, идэвхтэй амьдралыг сонгоорой!💪 Аав + ээж бүртгүүлбэл 24 хүртэлх ...
13/10/2026

🔥 GOKU GYM – ГЭР БҮЛИЙН БАГЦ

👨‍👩‍👧‍👦 Гэр бүлээрээ эрүүл, идэвхтэй амьдралыг сонгоорой!

💪 Аав + ээж бүртгүүлбэл 24 хүртэлх насны 1 хүүхэд ҮНЭГҮЙ!
🎁 Нэгээс олон хүүхэдтэй бол дараагийн хүүхдүүд 50% хөнгөлөлттэй.

✨ Хууль ёсны гэр бүлийн 2 гишүүн бүртгүүлсэн тохиолдолд аль нэг гишүүн 50% хөнгөлөлт эдэлнэ.

📍 GOKU GYM-ийн 1–9-р салбарт хүчинтэй.

Урамшууллууд хоорондоо давхардахгүй. Гэр бүлийн хөнгөлөлтийг сарын гишүүнчлэлийн төлбөрийн дүн бага гишүүнд тооцно.

Address

Ulaanbaatar

Telephone

+97691006960

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Goku Gym posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share