29/09/2026
“МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН 7 ХОНОГ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хугацаанд мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний үндсэн чиглэлүүдийн талаар эмч, мэргэжилтнүүд олон нийтэд мэдээлэл хүргэж, мэдрэлийн мэс заслын оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Хөтөлбөрийн хүрээнд:
* 09 дүгээр сарын 28 – Тархины хавдрын мэс засал
* 09 дүгээр сарын 29 – Нейрофункциональ мэс засал
* 09 дүгээр сарын 30 – Хүүхдийн мэдрэлийн мэс засал
* 10 дугаар сарын 01 – Нуруу, нугасны мэс засал
* 10 дугаар сарын 02 – Тархины судасны мэс засал
* 10 дугаар сарын 05 – “Дэвшилтэт технологи – аюулгүй мэс заслын үндэс болох нь” сэдэвт өдөрлөг
Мөн 2026 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэл Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн 1 дүгээр давхар, Амбулаторийн №241 тоотод нээлттэй үзлэг, оношилгоо зохион байгуулна.
Иргэд та бүхнийг “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” арга хэмжээнд хүрэлцэн ирж, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний талаар мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс мэдээлэл, зөвлөгөө авахыг урьж байна.