Od medical pharmacy

Od medical pharmacy Од медикал эмийн сан

💙
20/07/2026

💙

17/03/2026
Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ❤️ "Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах" өдрийн мэндийг хүргэе.. 💖 Од медикал...
08/03/2026

Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ❤️ "Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах" өдрийн мэндийг хүргэе.. 💖
Од медикал эмийн сан.

04/03/2026

Эмч мэргэжилтнүүддээ зориулан ШИНГЭН АЛДАЛТЫН МЕНЕЖМЕНТ-ийг бэлтгэн хүргэж байна. Хадгалаад аваарай!

Өглөөний мэнд 🧡🧡🧡Биеэ хайрлаарай 💙💙💙
04/03/2026

Өглөөний мэнд 🧡🧡🧡
Биеэ хайрлаарай 💙💙💙

Бага насны хүүхдэд элбэг тохиолддог Амьсгалын замын Синцитиаль вирусын халдварын (RSV) талаархи мэдээлэлийг эцэг, эхчүүд...
22/01/2026

Бага насны хүүхдэд элбэг тохиолддог Амьсгалын замын Синцитиаль вирусын халдварын (RSV) талаархи мэдээлэлийг эцэг, эхчүүддээ зориулан бэлтгэлээ.

📌RSV нь ханиад шуухинаа үүсгэдэг вирусуудийн нэг хэдий ч бага насны хүүхдэд илүү хүнд явцтай байдаг.

✅Аливаа өвчин эмгэгийн үед та эмнэлгийн бус мэргэжилтний болон сошиал мэдээ мэдээлэлийн заавар зөвлөгөөг дагаж дур мэдэн эмчилгээ хийлгүй, мэргэжлийн эмчид хандаж байхыг хүсч байна.

💉💉💉Дусал болон тариаг заавал мэргэжлийн сувилагч, эмчээр хийлгэх нь таны эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс ха...
17/01/2026

💉💉💉Дусал болон тариаг заавал мэргэжлийн сувилагч, эмчээр хийлгэх нь таны эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс хамгаалах хамгийн чухал алхам юм. Үүний гол шалтгаануудыг доор тайлбарлая:

1. Анафилаксын шок буюу Харшлын хүндрэл
Тарианы бодисоос болж хүн агшин зуур амьсгал боогдох, даралт унах, ухаан алдах зэрэг анафилаксын шок-т орох эрсдэлтэй байдаг. Мэргэжлийн хүн үүнийг урьдчилан таньж, яаралтай тусламжийн тариа хийж амь насыг аврах чадвартай байдаг бол гэрийн нөхцөлд энэ нь үхэлд хүргэх аюултай.

2. Хийн эмболи (Агаар орох)
Дусал тариа хийх явцад системд агаар үлдсэнээр судсаар дамжин зүрх, уушгинд очиж судас бөглөх буюу хийн эмболи үүсгэх аюултай. Мэргэжлийн хүн системийн агаарыг бүрэн гаргаж, аюулгүй байдлыг хангаж чаддаг.

3. Судас хагарах болон Эдийн үхжил
Зарим тариа судсаар биш, судасны хажуугаар арьсан доор алдагдвал тухайн хэсгийн эд эс маш хүчтэй үрэвсэж, үхжил үүсгэх эрсдэлтэй. Мэргэжлийн хүн судасны цохилт, байршлыг зөв тодорхойлж, тарилгыг зөв хийдэг.

4. Халдвар хамгаалал:
Дусал тарианы зүү, систем болон тарих хэсгийг хангалттай ариутгаагүйгээс цусанд бохир орж, цусны бохирдол үүсэх эрсдэлтэй. Энэ нь амь насанд маш өндөр аюул учруулдаг хүндрэл юм.

5. Тун ба Хурд тохируулах:
Зарим дуслыг маш удаан дусаах ёстой байдаг бол заримыг нь хурдан хийх шаардлагатай байдаг. Шингэний хурдыг буруу тохируулснаас болж зүрхний ачаалал ихсэх, уушгинд ус тогтох зэрэг хүндрэл гарч болзошгүй.

6. Мэдрэлийн судал дайрах (Зүүгээр хатгах):
Хэрэв тариа хийж буй хүн хүний биеийн анатоми, мэдрэлийн сувгийн байршлыг сайн мэдэхгүй бол зүүгээр мэдрэлийн ширхгийг шууд хатгаж гэмтээх аюултай.

Булчин тариа: Ялангуяа өгзөгний булчинд тариа хийхэд суудлын мэдрэлийг (sciatic nerve) онож хатгах эрсдэл хамгийн өндөр байдаг.

Судас тариа: Гарны судас дагаж том мэдрэлүүд явдаг тул буруу хатгалт хийснээр мэдрэлийг цочроож болно.

✨🎄 Шинэ жилийн мэндчилгээ🎄✨Од медикалтай үргэлж хамт байдаг харилцагч, үйлчлүүлэгчиддээ шинэ жилийн халуун мэндийг хүргэ...
31/12/2025

✨🎄 Шинэ жилийн мэндчилгээ🎄✨

Од медикалтай үргэлж хамт байдаг харилцагч, үйлчлүүлэгчиддээ шинэ жилийн халуун мэндийг хүргэе!

Шинэ он та бүхэнд амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай! 💖

Хүндэтгэсэн: Од медикал эмийн сангийн хамт олон.💖

💊Хүүхдэд эм уулгахад амар биш үе олон байдаг. Харин суспенз эм бол хамгийн хялбар, аюулгүй сонголтуудын нэг. Нунтаг савл...
29/11/2025

💊Хүүхдэд эм уулгахад амар биш үе олон байдаг. Харин суспенз эм бол хамгийн хялбар, аюулгүй сонголтуудын нэг. Нунтаг савлагааг зөв хэмжээгээр усанд найруулж, уухад зөөлөн шингэн эм бэлэн болдог. Гэхдээ хэрхэн зөв найруулах вэ гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Энэ постоор бид түүний үндсэн зарчмуудыг тайлбарлая.

✔️ 1. Тухайн эмийн зааврыг эхлээд унших:
Эмийн савлагаан дээр хэдэн мл ус нэмэх, найруулсны дараа хэд хоног хэрэглэх, хөргөгчинд хадгалах эсэх бүгд бичээстэй байдаг → Заавар нь хамгийн гол юм шүү!

✔️ 2. Ямар ус хэрэглэх вэ?
-Буцалгаж хөргөсөн ус /цэвэр/
-Савласан цэвэр ус аль аль нь болно.

⚠️ Харин халуун ус эсвэр шууд крантны ус болохгүй.
Халуун ус нь эмийн бүтэц, үр нөлөөг өөрчилж болзошгүй.

✔️ 3. Усны хэмжээг ягштал баримтлах
Хэт их ус хийвэл → тун багадна, эмчилгээ сулрана.
Хэт бага ус хийвэл → тун ихдэх аюултай.

Иймээс зааварт заасан яг мл-ийг тааруулж хийх хэрэгтэй.
Хэрэв саван дээр “шугам” тэмдэгтэй бол тэр хүртэл нь хийнэ. Гэхдээ найруулах арга чухал.

✔️ 4. Найруулах стандарт арга (хамгийн түгээмэл)
Цэвэр саванд зааварт заасан усаа мл-р хэмжиж хийнэ.
Эмийн бодистой саванд эхлээд тал усаа нэмнэ.
Нунтаг бүрэн норж жигд болтол сайтар сэгсэрнэ.
Дараа нь үлдсэн усны хэмжээг нэмээд нэгэн жигд болтол дахин сайн сэгсэрнэ.
Нэгэн жигд болсоныг сайтар харж шалгах хэрэгтэй
Ингээд нэгэн төрлийн зуурамтгай суспенз болно.

✔️ 5. Найруулсны дараа
Хэрэглэх болгондоо заавал сэгсэрч байж тун нэгэн жигд болно.
Тунадас харагдвал → сайн сэгсэр
Хэт бөөгнөрсөн, үнэр өнгө өөрчлөгдвөл → ашиглахгүй байна уу. Бохирдсон байх магадлалтай.

✔️ 6. Хадгалалт
Зарим эм хөргөгчинд, зарим нь өрөөний темпертурт хадгалагддаг
→ Тухайн эмийн зааварыг уншина уу.

Ихэнх эм 7–14 хоног хадгалагддаг
Хугацаа дууссан бол дахин хэрэглэхээс татгалзаарай.

✔️ 7. Хүүхдэд өгөхдөө:
Эмтэй ирсэн хэмжигч халбага эсвэл тариурыг ашиглана
Өөр савны халбага ашиглах нь → тун зөрөх аюултай.
Хүүхдийг унтаж байхад нь өгч болохгүй шүү (бөглөрөх аюултай байдаг).

Жороор эмийн сангаас эм авах гэж байгаа хүмүүсийн анхааралд ‼️Эмчид үзүүлээд эмчилгээ бичүүлж авсан бол дараах зүйлс жор...
28/11/2025

Жороор эмийн сангаас эм авах гэж байгаа хүмүүсийн анхааралд ‼️

Эмчид үзүүлээд эмчилгээ бичүүлж авсан бол дараах зүйлс жор дээр байгаа эсэхийг нягтлаад дутуу бол эмчээс шаардаж, бүрэн бичилттэй жороороо нааш цааш явах чирэгдэлгүйгээр эмийн сангаар үйлчлүүлээрэй.

1. Он сар өдөр
2. Овог нэр бүтнээрээ
3. Онош, код
4. Эмчилгээг монгол латинаар хольж бичсэн эсэх
5. Эмнэлгийн нэр, тамга
6. Эмчийн тамга, гарын үсэг
7. Нэг жор дээр 3-с илүү эм бичигдсэн эсэх.

Стандартын дагуу бичсэн жороор эмийн сангийнхан асуудалгүй үйлчилнэ гэж байна шүү

Address

Ub Tower Plus Office 1st Floor
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Od medical pharmacy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share