10/08/2026
Хувны талаарх сонирхолтой мэдээ
Польш хэлнээс орчуулав
Хув нь эрт дээр үеэс эмчилгээний зориулалтаар ашиглагдаж ирсэн. Хувны давирхай нь модны шархадсан хэсгийг битүүмжилж, эд эсийг нөхөн сэргээх боломжийг олгодог байв. Ариутгах үйлчилгээтэй тул хувны ханд нь бактери, вирус, мөөгөнцрийн халдвараас хамгаалдаг. Хуурай нэрэлтийн аргаар гаргаж авсан хувны тос нь байгалийн гаралтай ариутгагч, халдваргүйжүүлэгч бодис болдог. Эрт дээр үеэс хувны нунтагийг ус эсвэл тостой хольж ходоод, нүд, чих, шүдний өвчнийг эмчлэхэд, мөн хэрх өвчнийг эмчлэхэд ашиглаж ирсэн түүхтэй.
2. Хувыг таних энгийн арга бол түүний жин болон үнэрийг шалгах явдал юм. Чулуунаас ялгаатай нь хув давстай усанд хөвдөг бөгөөд галд хүргэхэд уугиж, нууцлаг, тааламжтай үнэр ялгаруулдаг. Германи хэлээр "шатаж буй чулуу" гэсэн утгатай "Bernstein" (Бернштейн) гэдэг нэр үүнээс үүдэлтэй. Хувыг ажиглахад өнгө, туяа болон цаг хугацааны урсгалын хязгааргүй гоо үзэсгэлэн харагддаг.
3. Хамгийн эртний хув сахиус нь 30,000 гаруй жилийн тэртээх үед хамаардаг.
4. Хув хайхад хамгийн тохиромжтой цаг бол шуурганы дараах үе юм; учир нь жижиг хэсгүүд нь далайн замагт тээглэж үлдсэн байх нь элбэг байдаг. Хув олоход хамгийн тохиромжтой газрууд бол Собешево арал, Устка, Микошево, Стегна зэрэг газрууд юм.
5. Дэлхий даяар хувны 60 гаруй төрөл байдаг; үзэсгэлэнтэй Балтийн хуваас гадна Япон, Мексик, Доминиканы хувны төрлүүд ч бий.
6. Уламжлалт аргаар олборлосон хув хамгийн өндөр үнэлэгддэг. Энэ аргаар бараг 1 кг жинтэй онцгой хув олж болно. Өвдөг хүрсэн гүнтэй усанд алхаж явахдаа хамгийн үнэтэй хувыг олох боломжтой байдаг.
7. Польш улсад олдсон хамгийн том хув нь бараг 10 кг жинтэй байв. Үүнийг 1860 онд Камень Поморски хотын ойролцоо олжээ.
8. Хэрэв эрэгтэй хүн эмэгтэй хүнд анхны бэлэг болгон хув өгвөл тэр эмэгтэйтэйгээ гэрлэх хувьтай байдаг гэж үздэг.
9. Хувыг гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр ашиглах болсон бөгөөд энэ нь бие арчилгааны бүтээгдэхүүний үндсэн орц болдог. Хув агуулсан тоснууд нь эсийн нөхөн төлжилт шаардлагатай ядарсан арьсанд зориулагдсан байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгөхөөс гадна уян хатан чанарыг сэргээж, үрчлээг багасгадаг.
10. Балтийн хуван дотор 40 сая гаруй жилийн өмнөх амьдралын ул мөр хадгалагдан үлдсэн байж болно.