Call Directions Contact the business

ZUN Эх дэлхийгээ хайрлан ухамсартай эрүүл амьдралд хөтлөх төв

🍁 Хуурайшил ба манан Намрын улирал хуурайшил их тул уушиг, бүдүүн гэдэсний үйл ажилгаа мэдрэг болж хямарч эхэлдэг. 🍂Энэ ...
02/09/2026

🍁 Хуурайшил ба манан

Намрын улирал хуурайшил их тул уушиг, бүдүүн гэдэсний үйл ажилгаа мэдрэг болж хямарч эхэлдэг.

🍂Энэ үед өтгөн хатах, ханиад хүрэх, харшил сэдрэх, цээж гашуун оргих, даралт ихсэх, нойрны чанар буурах зовиур их илэрдэг тул

🏔️ууланд манан буусан үед 1-2 цаг суух нь сэтгэл санааг өөдрөг болгож, биеийн чийгийг маш сайн нөхдөг мөн дараах смүүтиг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглээрэй.

🥗 Смүүти жор:
1. Цагаан лийр- тал
2. Цагаан гаа-3 зүсэм
3. Нэрс- 30 гр
4. Маалинганы үр- 20 гр 200 мл халуун усанд буталж уух- 7 хоногт 3 удаа уух

🌸Зөвхөн намрын улиралд хэрэглэнэ.

Үйлдэл: Цөс хөөх, өтгөн гадагшлуулах, шар ус хатаах, тайвшруулах, хоолны шингээлт тэтгэх, арьсны загатнаа бууруулах, үений өвдөлт намдаах үйлдэлтэй.

☀️ Зөн тэжээхүйн ухааны төв
7776 4040

🍁Намар орой болохуйд шар хөдөлнө🍂Намар цагт амтлаг, тослог, сэрүүн төдий хүрт 🍁Шар ихдэх нь шингэхийн үед босно Алтан гэ...
01/09/2026

🍁Намар орой болохуйд шар хөдөлнө
🍂Намар цагт амтлаг, тослог, сэрүүн төдий хүрт
🍁Шар ихдэх нь шингэхийн үед босно

Алтан гэрэлт судар ( Өвчин бүхнийг арилган үйлдсэн нь 24-р бүлэг)

☀️ Зөн тэжээхүйн ухааны төв
🪷 7776 4040

🍁Үхрийн нүд ба намар 🍁 Үхрийн нүд жимс нь сэрүүн чанартай амтлаг исэглэн амттай. Бөөр болон элэгний сувгийн эмгэгт хэрэг...
27/08/2026

🍁Үхрийн нүд ба намар

🍁 Үхрийн нүд жимс нь сэрүүн чанартай амтлаг исэглэн амттай. Бөөр болон элэгний сувгийн эмгэгт хэрэглэдэг.

🥗Үйлдэл: Дотор халууныг тэнцвэржүүлж, шээс хөөх, цусны эргэлт сайжруулах, үрэвсэл дарах үйлдэлтэй…
С аминдэм, кали, манги, фосфор, кальци, линолын хүчил агуулдаг.

🪷Идээ ундааг эм мэт хүртэж бие сэтгэлээ тэтгээрэй…

☀️ Зөн тэжээхүйн ухааны төв
7776 4040

🍁Жаргал цэнгэлийн ёс болвоос биеэ сайтар арчлахын явдал буй.🍁Биеэ арчлах ёс нь дундаж хэвээ сахихад үл хүрмүй. 🍁Дундаж х...
27/08/2026

🍁Жаргал цэнгэлийн ёс болвоос биеэ сайтар арчлахын явдал буй.
🍁Биеэ арчлах ёс нь дундаж хэвээ сахихад үл хүрмүй.
🍁Дундаж хэвээ сайтар сахиж чадваас даруй арвидах, барагдах зэргийн өвчин эмгэгт үл нэрвэгдэх аж… Идээ ундааны жинхэнэ товч, Хүсэхүй

☀️Өвөг дээдсийнхээ сургаалийг чандлан сахиж дэлгэр дүүрэн жаргаарай …

Зөн тэжээхүйн ухааны төв
7776 4040

🍁Нэрс ба намар Намрын улирал нь хуурайшилт их, байгалийн эрчим дүүрэн налгар сайхан улирал юм. Энэ улиралд хурц, тослог ...
20/08/2026

🍁Нэрс ба намар
Намрын улирал нь хуурайшилт их, байгалийн эрчим дүүрэн налгар сайхан улирал юм. Энэ улиралд хурц, тослог хүнсийг бага хүртэж байгалийн жам ёсоор ургасан нэрс жимсээ хүртэх нь
🥗биеийг тэтгэж, хямарсан шарын халууныг бууруулж, элэг цөсийг тэтгэн, нүдний харааг сайжруулдаг.

🫐Нэрс жимсний үйлдэл:

Нэрс нь амтлаг, өчүүхэн гашуун амттай, сэрүүн чанартай.Элэг, бөөр, зүрхний сувгийн эмгэгт хэрэглэдэг ба бөөрний охь шимийг тэтгэн, хөгшрөлтийг удаашруулж, элэгний тамрыг тэтгэн нүдний харааг сайжруулж, сэтгэл санааг тайвшруулж, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.
Мөн нэрс нь эслэг, С болон К амин дэм, магни агуулдаг.

🪷Идээ ундааг эм мэт хүртэж бие сэтгэлээ тэтгээрэй🙏

☀️ Зөн тэжээхүйн ухааны төв

Утас: 7776 4040

🍁Эдүгээ цагийн хүмүүс нь явдал мөртөө хэв ёсыг үл хайхран идээ ундааны анхаарал цээрлэлийг мэдэхгүй бөгөөд тоо хэмжээг б...
19/08/2026

🍁Эдүгээ цагийн хүмүүс нь явдал мөртөө хэв ёсыг үл хайхран идээ ундааны анхаарал цээрлэлийг мэдэхгүй бөгөөд тоо хэмжээг баримтлахгүй, тачаангуй хүсэл арвидаж амт шимтэйг дэндүү их шүтэж дундаж хэвийг батлан сахихгүй учраас 50 нас хүрмэгц тамир хүч доройтсон нь олширсон болой …
🍁Юань гүрэн, Идээ ундааны жинхэнэ товч

🍁Харшил ба намрын улирал 🤧Сүүлийн жилүүдэд харшил нь зонхилон тохиолдох дархлааны эмгэг болж байна.Харшил буюу хэт мэдрэ...
17/08/2026

🍁Харшил ба намрын улирал

🤧Сүүлийн жилүүдэд харшил нь зонхилон тохиолдох дархлааны эмгэг болж байна.
Харшил буюу хэт мэдрэгших урвал нь дархлааны хэвийн хариу урвал хэт хүчтэй өрнөснөөс эсвэл хоруу чанаргүй антигений эсрэг дархлааны эсүүд хэт идэвхжсэнээс үүсдэг.
Иммуноглобулин E нь харшлын үед ихэвчлэн идэвхиждэг.
🍂Намрын улирлыг нь Монгол анагаах ухаанд шар махбод хямардаг мөн төмөр махбодтой уушиг, бүдүүн гэдсэнд онцгой анхаарч идээ ундаа, явдал мөрийг тохируулах ёстой хэмээн үздэг.
🥗Намрын энэ онцгой үед шарсан мах, хонины мах, тарваганы мах, хэт исэглэн айраг, самар, сармис, халуун ногоо, исэглэн жимс, архи, дарс ихээр хэтрүүлж хэрэглэх, нар болон галд хэт халах, уурлаж уцаарлах нь харшил сэдрээх нөхцөл болж байна.
🤧Харшил сэдэрсэн үед өөрт тохирсон идээ ундаа, явдал мөрийн дэглэм барих нь гол эмчилгээ болдог бөгөөд идээ ундаа, явдал мөрийн дэгээр харшилыг бүрэн эмчилж болдог ба тэвчээр сэтгэлийн хат маш чухал байдаг.
🌸Харшилын үед цөс, ходоод дэлүү, бөөрийг хамт эмчилдэг.

Зөн тэжээхүйн ухааны төв
7776- 4040

☀️Эрт цагийн хүмүүс ёсыг мэдэн арга, билгийн ёсыг баримтлаж идээ ундааны тоо хэмжээг тохируулж явдал мөрийн хэв ёсыг сах...
17/08/2026

☀️Эрт цагийн хүмүүс ёсыг мэдэн арга, билгийн ёсыг баримтлаж идээ ундааны тоо хэмжээг тохируулж явдал мөрийн хэв ёсыг сахидаг учраас урт насладаг байжээ…
Юань гүрэн, Хүсэхүй, Идээ ундааны жинхэнэ товч

🌼 Зуны амралтын мэдэгдэл🌼Зөн төвийн эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе🌿Манай төв зуны амралтын хуваарьта...
24/06/2026

🌼 Зуны амралтын мэдэгдэл🌼
Зөн төвийн эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе
🌿Манай төв зуны амралтын хуваарьтаа шилжиж байгааг дуулгаж байна
🗓 Амралтын хугацаа: 2026.06.24-08.03-ны өдрийг хүртэл
Дээрх хугацаанд Хүннү 2222, Вива сити бүх салбарын үйлчилгээ түр зогсохыг анхаарна уу.
🌿Та бүхэн зуны амралтаа ая тухтай өнгөрүүлж, Үндэсний их баяр наадамдаа дэлгэр сайхан наадаарай🌼

17/06/2026

🌿 🌼Зөн төвийн нийт үйлчлүүлэгчдэдээ зуны амралтын хуваарийг танилцуулж байна
📆Манай төв 2026.06.24-08.03-ны өдрийг хүртэл амарна.
👩‍⚕️2026.06.23-ны өдрийг дуустал Д.Ичинхорлоо эмч доорх хуваарийн дагуу үзлэг хийж байна:
▪️Хүннү 2222 салбар – Даваа-Баасан, Ням гараг
▪️Вива Сити салбар – Бямба гараг

🌿Та бүхэн тухайн хугацаанд ирж үзүүлээд, зуны жороо аваарай🤗

Address

223th Apartment, Hunnu 2222 Residence
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 08:00 - 15:00
Tuesday 08:00 - 15:00
Wednesday 08:00 - 15:00
Thursday 08:00 - 15:00
Friday 08:00 - 15:00
Saturday 08:00 - 15:00

Telephone

+97677754040

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ZUN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ZUN:

Shortcuts

Share