Tenger Energy Healing Center

Call Directions Website

Tenger Energy Healing Center Тэнгэр үзэлтэн. Онгод дээдсийн шид эрдэм Орон газрын эздүүдийн дэм Та биднийг мөнхөд ивээх болтугай

23/08/2026

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаач нарын баг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хүрэн зүрхний хөх нуур-ыг зорин хүрэлцэн ирж, онгод тэнгэрийн айлдсан ёсоор үйлээ дүүргэлээ.
Энэ үеэр онгод тэнгэрүүдээс айлдсан нэгэн чухал захиас нь тус газрын нэртэй холбоотой байлаа. Өмнө нь “Хар зүрхний хөх нуур” хэмээн нэрлэгдэж ирсэн боловч “Хар зүрх” гэх нэршилд жатга, сөрөг утга шингэсэн хэмээн айлдаж, цаашид нэршлийг өөрчлөн “Хүрэн зүрхний хөх нуур” хэмээн дуудан, зөв нэрээр нь нэрлэж байхыг захисан байна.
Иймээс бид энэхүү айлдварыг хүндэтгэн хүлээн авч, цаашид Хүрэн зүрхний хөх нуур хэмээн нэрлэж, газар усны нэрийг зөвөөр дуудан, нутаг усныхаа онгон дагшин чанар, түүхэн уламжлалыг хүндэтгэн явахыг эрхэмлэж байна.
Энэ удаагийн үйлээрээ газар усны эзэд, онгод тэнгэрийн айлдвар захиасыг сонсон хүлээн авч, хийх ёстой үйлээ дүүргэн, сэтгэл тэнүүн буцсан даа.

Хүчээр тайван байчих гээд л...
26/07/2026

Хүчээр тайван байчих гээд л...

Адайр ёдор зан араншингаар хөллөн байж өөрийн үнэ цэнэ, оршихуйгаа гутаан байх нь хайран... Амьдралд сайн муу аль тохиох...
22/07/2026

Адайр ёдор зан араншингаар хөллөн байж өөрийн үнэ цэнэ, оршихуйгаа гутаан байх нь хайран...

Амьдралд сайн муу аль тохиохыг тэр гэхэв. Энэ бүх туулалдаа хүн өөрийн мөн чанараа алдалгүй, хийж бүтээх хэлж ярихдаа хатууралгүй зөвөөр ухамсрын тэлэлт хийж чаддаг нь гэрэлтдэг.

Мууг сайнаар
Бурууг зөвөөр
Хатууг зөөлнөөр хариул гэж үгний гүн санааг ойлгоод эргэцүүлээрэй

Эрчис удган

Амьдралд сайн муу хослон байдаг аа...гэвч Сайныг дагавал сарны гэрэлМууг дагавал могойн хорлол гэж үг бий...Сэтгэл зүйд ...
22/07/2026

Амьдралд сайн муу хослон байдаг аа...

гэвч
Сайныг дагавал сарны гэрэл
Мууг дагавал могойн хорлол гэж үг бий...

Сэтгэл зүйд хүрээлэл найз нөхдөөс үргэлжид энергийн нөлөөлөл үзүүлж байдаг.
Сайныг дагаж сайнд тэмүүлэх нь хүн хүний хүсэл дүүрэн болохын үндэс суурь болдог...

Эрчис удган

22/07/2026

Эд нь хэврэг.
Эзэн нь мөнх.

Эдлэж хэрэглэж байгаа бүхэн энэ цаг хугацааны хэрэгцээ.
Энэ бие ч бас энэ насанд түр хугацаанд хэрэглэж буй амьдралын хөлөг юм.

Харин түүнийг амьдруулж, утга учир өгч буй сүнсэн оршихуй бол мөнхийн аялагч.

Бид машин, гэр, утас, эд хэрэгслээ тордон арчилж, насыг нь уртасгахын төлөө хичээдэг. Элэгдүүлэхгүйн тулд хамгаалдаг.

Харин өөрсдийн бие организм, сэтгэл, энергийн төлөвтөө хэр их анхаарал тавьдаг вэ?

Бие бол сүнсний өргөө.
Энерги бол амьдралын урсгал.
Сэтгэл бол тэр урсгалын өнгө.

Хэрэв бид эд зүйлээ арчилдаг шигээ биеэ хайрлаж, сэтгэлээ цэвэрлэж, энергиэ тэнцвэржүүлж чадвал амьдралын чанар бүхэлдээ өөрчлөгдөнө.

Эд нь хэврэг.
Бие нь түр зуурынх.
Харин эзэн нь мөнх.

Тиймээс зөвхөн эд хөрөнгөө бус, өөрийн дотоод оршихуйгаа ч бас өдөр бүр тордож байгаарай.

Эрчис удган

Хан Аялгуу Гэгээн Эрчис

22/07/2026

Энергийн оношилгоо

#ауро

#сүнс
#сүр сүлд
#хайр

нөөлөгт хүчийг мэдрэхүй
22/07/2026

нөөлөгт хүчийг мэдрэхүй

Багш шавь нарынхаа зулайд адис өгдөг нь ч ийм учиртай байх🙏🙏🙏

Эх хүн үрийнхээ духан дээр үнсэх мөчид энэ нь зөвхөн энхрийлэл төдий зүйл биш, харин биологийн түвшинд үл үзэгдэх гүн гүнзгий холбоосыг хэлхэж байдаг хэрэг юм...

Энэхүү эгэлхэн үйлдлээр тархины гүнд ер бусын үйл явдлууд ар араасаа өрнөж, тэдний холбоог бэхжүүлэн, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг мэдрэл-химийн гайхалтай зохицлыг бий болгодог…

Мэдрэлийн дүрслэлийн (neuroimagen) судалгаанууд тархинд өрнөх энэхүү нарийн төвөгтэй бүжгийг илрүүлжээ…

✅Тархины таашаалын төв (nucleus accumbens) болон допамины замууд идэвхжиж, баяр баясгалангийн мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ эх үрийн хоорондох хамгийн анхдагч, чухал холбоог улам бат бөх холбож өгдөг…

✅Амигдала (айдас, сэтгэл хөдлөлийг зохицуулагч) болон гипоталамус хэмээх сэтгэл хөдлөл, зохицуулалтын "архитекторууд" ажиллаж, аюулгүй байдал, харьяалагдах гүн гүнзгий мэдрэмжийг тэтгэдэг байна…

✅Харин олны мэдэх алдарт "хайрын даавар" буюу окситоцин нь эх үрийн аль алиных нь биеийг ундаалж, стрессийг бууруулан, итгэлцлийг бататгаж, харилцан бие биедээ дасах нандин холбоог гүнзгийрүүлдэг…

Хүүхдийн хувьд тэрхүү үнсэлт нь зөвхөн өнгөн хэсэгт тайвшруулахаас хавьгүй илүү зүйлийг хийдэг:

Энэ нь стрессийн эргүүлгийг номхотгож, кортизол (стрессийн даавар)-ын хэмжээг зохицуулан, айдсыг намжааж, сэтгэл зүйн тэсвэртэй байдлыг тэтгэдэг...

Энэ бол стрессийг хэрхэн удирдах, энэ хорвоо дээр хэрхэн аюулгүй амьдрах тухай хүүхдийн авч буй хамгийн анхны бөгөөд эртний хичээл юм…

Эхийн үнсэлт бол жирийн нэг үйлдэл биш…

Энэ бол эртний биологийн хувьслын илэрхийлэл бөгөөд ямар ч нөхцөлгүйгээр хамгаалж, үргэлж дэргэд нь байх болно гэсэн чимээгүй амлалт юм…

Тэрхүү хоромхон зуурын секундэд хүүхдийн тархинд сэтгэл зүйн жинхэнэ аюулгүй орогнох байр баригдаж, насан туршдаа үл ганхах өөртөө итгэлтэй байдлын үндэс суурь тавигдаж эхэлдэг байна…

🇲🇳🇲🇳🇲🇳Манай ард түмний уламжлалт ёсонд үнсэлт бүр утга учиртай байсан гэдэг.
Аян замд явж байгаа хүний зүүн хацарт,
Алсаас зорин ирхээр нь баруун хацарт нь
Авсан ээж нь ямарч үед цээргүйгээр 2хацарт нь үнсэх дархан эрхтэй гэх мэт нандин сайхан уламжлал их байсныг сэргээж таниулж буй бүхэнд талархлаа💖💖💖

Бясалгалаар сэтгэлийн долгисол, тогтворгүй байдлаа засах боломжтой.
22/07/2026

Бясалгалаар сэтгэлийн долгисол, тогтворгүй байдлаа засах боломжтой.

🌿 ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ӨГЛӨӨНИЙ БЯСАЛГАЛ 🌿
Нар мандахтай хамт шинэ эрч хүчээр өдрөө эхлүүлээрэй.

✨ Хөтөлбөрт:
🌱 Удирдамжтай 1 удаагийн бясалгал
🌿 Байгальд ойр тайван орчин
💛 Дотоод амар амгалан, эрч хүчээ сэргээх боломж

📅 Хэзээ: 7-р сарын 25
🕠 Цаг: 05:40
💰 Үнэ: 30,000₮
📍Хаяг: https://maps.app.goo.gl/R88p1CuPGfu1z94p7

📩 Бүртгэл: Чатаар эсвэл 8911 8779
⚠️ Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү.

#өөрийгөөолох #өглөөнийбясалгал #нармандахбясалгал #ЭрчХүч #ДотоодАмарАмгалан #байгальдойр

17/02/2026

✨ Тавтай морилно уу
Aurora Mind & Energy Center-д ✨

Манай төв нь хүний махбодь, энергин бие, сэтгэл, ухамсар, сүнсний тэнцвэрийг сэргээж,
хүн болж төрсний утга учир, амьдралын мөн чанарыг таниулан,
хувь хүний өсөлт хөгжил, амжилтын замаа тодорхойлоход чиглэсэн
цогц хөгжлийн төв юм.

🌿 Бид хэнд зориулагдсан бэ?

🌱 Амьдралдаа юу хийхээ мэдэхгүй, зорилгоо олж чадахгүй яваа хүмүүст
🌱 Хичнээн хичээсэн ч ажил, амьдрал нь гацсан мэт санагдаж буй хүмүүст
🌱 Эрүүл мэндийн зовиуртай боловч эмнэлгийн онош тодорхойгүй, бие сэтгэлээрээ туйлдсан хүмүүст
🌱 Сэтгэл гутрал, айдас, уналт, гомдол, донтолт, нойргүйдэл зэрэг шаналгаатай хүмүүст
🌱 Удам, үйлийн асуудал давтагдсаар, амьдралын нэг тойрогт гацсан мэт мэдрэмжтэй хүмүүст

🔹 Бидний хандлага

Бид хүний амьдралд зөвхөн өөрөөс нь шалтгаалахгүй
гадаад ба дотоод, ил ба далд олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг.

Тиймээс амьдралд тохиолдож буй учир шалтгааны зангилааг
энергийн түвшинд оношлон,
ардын домын арга, энергийн заслаар тэнцвэржүүлэхэд чиглэн ажилладаг.

Үүнд:
✨ Энергийн тэнцвэр алдагдал
✨ Сөрөг давтамж, сул энергийн нөлөө
✨ Сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүр
✨ Дотоод хоосрол, хүчгүйдэл
✨ Удмын болон үйлийн үрийн нөлөөлөл багтана.

🔸 Үйлчилгээний чиглэл

🌿 Бясалгал
🌿 Энергийн засал
🌿 Ясны тэгш хэм засах бариа
🌿 Махбодь ба энергин биеийн цэвэрлэгээ
🌿 Хий, шингэний тэнцвэр алдагдлыг засах
🌿 Нойр, хоол, ухамсрын хэмнэл сэргээх

Эдгээрийг эрчист эрчим-ээр дамжуулан
биеийн энергийн урсгалыг чөлөөлж,
дотоод гал, амин эрчим, дотоод хүчийг сэргээхэд чиглэдэг.

🌱 Манай зорилго

🌿 Хүн бүр өөрийгөө таньж мэдэхэд
🌿 Амьдралын үнэ цэнийг мэдрэхэд
🌿 Тэнцвэртэй бие сэтгэл, эрүүл амьдралыг бүтээхэд
🌿 Дотоод амар амгалан, ухамсарт амьдралд хөтлөхөд
замчлан чиглүүлэх явдал юм.

Бид байгаль, орчлонгийн жамтай зохицон амьдрах
арга ухааныг таниулж,
хүн бүрийг эрч хүчтэй, ухамсартай, аз жаргалтай амьдралд хөтлөхийг зорьдог.

✨ Aurora бол
таны дотоод сэргэлтийн эхлэл,
шинэ амьдралын замын хөтөч юм.

👇
Өөрийн жинхэнэ аяллаа өнөөдрөөс эхлүүлээрэй.

⸻
✨ Таны төлөө хамтдаа нэгдмэл оршихуйг бүтээнэ ✨

17/02/2026

Итгэл — ирээдүйн гэрэлтэлт.

Итгэл гэдэг нь хоосон найдалт биш,
өнөөдрийн ухамсраас ассан дотоод гэрэл юм.
Тэр гэрэл байж гэмээнэ
ирээдүй харанхуй биш,
чигтэй болдог.

Айдас ирээдүйг манантуулдаг,
итгэл харин түүнийг гэгээлэг болгодог.

Ирээдүй гэнэт бий болдоггүй,
итгэлтэй бодлоор,
ариун сонголтоор,
ухамсарт алхмаар
аажмаар гэрэлтэж бүтдэг.

Тиймээс
итгэлээ алдахгүйгээр
итгэлээ асааж яв.

Гэрэл нь чиний дотор байна.

Эрчис удган

Address

ар Zaisan
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Tenger Energy Healing Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share