Yoga is Peace

Call Directions

Yoga is Peace Face: Palim Puntsag Иога хийж Ахмад настайгаа эрүүл амар амгалан эрч хүчтэй ханьсан амьдарцгаая.

14/10/2026
14/10/2026

2026.10.14

12/10/2026

Өөрийгөө хайрлах.

Надад байгаа бүхнийг минь муудахад нь өвчлөхөд нь солиод халаад тавьчихаж даан ч болохгүй.
Өөрийгөө хайрлах гэдгийг юунаас эхлэх, юу чухал яаж эхлэх гэдгээ зөв сонгомоор.
Үнэтэй хувцас, хөрөнгө, машин, гоо сайхан, нүүр ам нүд хөмсөг хумс хуруу гоё байх түүндээ мөнгө их зарцуулах нэгэн байна.
Өнөөдөр яг таныг бүтээж буй эд эрхтэн, тулгуур эрхтэнүүд 5 цул, сэтгэл санаа гээд бүгд гоё байх, эрүүл байх эрхтэй, хэрэгтэй.
Олон жил илүү жин тээж яваа хүн гадаад төрхөндөө их анхааравч таныг бүтээж буй бүхэн чинь дотроос чинь байнга мэрж, зовоож бухимдуулж амар амгалан байх заяа үзүүлэхгүй.
Гаднах гоёл түр зуурийнх, доторх гоёл чинь таны насан турш хамт эрүүл байх гоёл чинь илүү чухал шүү.
Ахмад насны босго алхсан андууд минь одоо залуу зандан насны эрч хүч буурч тамир тэнхээ муудаж их идэж их унтах гэдэг асуудал жамаараа л хомсдож байгаа.
За даа би ч яахав хүссэнээ л идээд хэрэглээд явж л байвал болоо. Би ч өнгөрсөн хүн гэх ч шиг бодолтон байна.
Юуны өмнө хэн ч бай илүү жин тээхээс л эрт сэргийлж, ийм бол танагтай дээр нь татаж ав, ухаар тэмц.
Хэт их илүү жин тээгчид үүнээсээ салахад бие сэтгэхүй тэсвэр тэвчээр чинь дийлэхгүй болох үе гэж байна шүү. Жингээсээ болж муудсан зүрх бөөр хөл гар үе холбоос тархи даралт гээд таныг бүтээгчид яагаад ч ачаалал дийлэхгүй ачлалгүй хандсан танд туслах тэнхэлгүй нөөцгүй сөхөрсөн байх болно.
Ингээд та яана вэ...
Өөрийгөө хайрлах гэдгийг дотроосоо эрүүлжихээ 1 дүгээрт тавь. Бусад нь болно.
Авах гээх ухаанаар хандаарай.

Багш П. Алимаа

12/10/2026

2026.10.12

09/10/2026

2026.10.9

2026.10.7Хичээлийн явц
07/10/2026

2026.10.7
Хичээлийн явц

https://www.facebook.com/share/p/1MJ1QevVoZ/?mibextid=wwXIfr
05/10/2026

https://www.facebook.com/share/p/1MJ1QevVoZ/?mibextid=wwXIfr

Аюурведийн ухаан:

Энэ талаар өөрт таарсанаа уншин сонирхож байдаг шүү. Хүний эрүүл амьдрахад
зөв хооллолт, хөдөлгөөн, стресс бухимдалгүй байх. Энэ маань л аюурведийн ухаан юм даа.
Эд маань бие биетэйгээ салахын аргагүй холбоотой зүйл.

Зөв хооллох нь -
Ямар хоолыг, хэзээ, ямар хэмжээгээр, хэдэн удаа, яаж, хаана, юугаар, хэнтэй идэх нь хүртэл чухал. Идсэн хоолыг боловсруулж өөрт үлдээхийг нь үлдээж, шатаахыг нь шатааж, хөлс ялгадасаар биеэс зайлуулах нь зайлшгүй бөгөөд ингэхэд өөрт тохирсон, нас намбандаа таарсан, эрсдэлгүй, хөдөлгөөн хийх нь амин чухал. Ингэсэн нөхцөлд хүн эрүүл, эрч хүчтэй, амар амгалан, уур уцааргүй байх нь аяндаа өөрт ирнэ биз дээ.
Аюурвед гэдэг маань эртний энэтхэгээс гаралтай болохоор тухайн орны цаг уурын нөхцөл ,хүн зоны бие организм, түүнд дасан зохицож байсан байдлаас ялангуяа хоолыг чухалчлан энэ нь тийм юманд энэ нь ингэж хэрэглэх, эд эрхтэнд ингэж нөлөөлнө гээд л онол, практик их байдаг.

Гэтэл монгол хүн монгол орны нөхцөл цаг агаар хүн амын идэж, ууж, дасан зохицсон хоол хүнс маань юу билээ. Энэ бол дэндүү ялгамжтай бусад орныхыг шууд хуулбарлан идэж ууж хэрэглэх нь ач тусаа өгөх нь хүртэл цаг хугацаа шаардах болов уу.
Тэгэхлээр монгол хүний аюурвед гэдэг арай өөрөөр байлтай.
Бид чинь өвлийн тасхийм хүйтэн, хаврын хавсарга гээд дөрвөн улирлын мөн ч олон давааг давдаг. Наад зах нь хувцас, хоол унд гээд бүгд л өөр байхаас аргагүй. Монгол хүний биеийн төлөвт тохирох монгол хүнснээр судалгаа хийж хэрэгжүүлэх нь монгол хөрсөн дээр буусан зөв алхам байж магад.

Тодруулж хэлэхэд миний мэдэх өвөө эмээ хоёр маань идшээ төхөөрөөд зарим махаа борцлоод, хярамцаг хийж хөлдөөж, намар цагаар малын дотор гэдсээ буузны мах шиг татаад, даавуун уутанд хийгээд гэр дээрээ хаячихдаг байлаа. Тэр хоёр маань орж гарахдаа л сэгсэрээд эргүүлж тойруулдаг байсан. Ингээд хавар мал туранхай үед жаахан борц хийгээд нөгөө хатаасан гэдэснээсээ атгаад шөлөндөө хийчихдэг байлаа. Тэр шөлний амт гэж одоо хирнээ л бодогддог юм аа. Маханд хэмнэлттэй, хавар мал туранхай, олон амьтаны амь таслахгүй, гэдэс цатгалан, ямар их шим тэжээлтэй байсан юм бэ.

Мөн өглөө босоод тэр үед сэрүүлэгтэй цаг их байдаг . Тэрний баадуу нарийн төмрөөр хэлээ хусдаг, бидний хэлийг хусуулдаг, 25 км газраас дугуй унаад долоо хоногт гурав дөрвөн удаа сүү, тараг бидэнд авчирдаг байлаа. Ингээд бодоход өвдөж зовж байгаагүй, хоол хөдөлгөөн нь зөв, амар амгалан дүр төрхтэй, нулимсаа гартал инээдэг, ёстой л монгол аюурвед ухааны далай хүмс байсан байжээ. Тэд маань 90 гаруй насыг наслаад жамаараа бурхан болж билээ.
Тэгэхлээр бид монгол хүний идэж дассан хоол хүнснээр монгол аюурвэдийг нэгэн хэсгийг босгож хүн арддаа ойлгуулан хэрэглүүлэх нь юу юунаас чухал мэт.
Одоо аймаг бүр л малын бойны газартай. Тэнд малын гэдсийг яаж хаяж үрж буйг харахаар үнэхээр аймаар. Бид чинь гадны орны хүний биед ямар ч шим тэжээл өгч чадахгүй өнгөнд хууртсан хоол хүнсээр өөрийгөө, хүүхдүүдээ хорлохоо болих цаг болсон баймаар.

Монгол хонины мах, тойг, булчин мах гээд бүгд монгол тангийн найрлагад ордог.
Хүний биеийн төлөв хий шар бадганад тохирсон хооллолтыг хүн бүр эрхэмлэн хэрэглэх нь чухал юм. Хий ихтэй хүн өөх тос муутай шим тэжээл бага цагаан будаа, байцаа ногоо сэрүүн чанарт хоолыг удаан хэрэглэвэл шууд л хавагнах, нойргүйдэх гээд сөрөг үр дүнг үзүүлэх нь лавтай.

Аюурведийн өдрийн дэглэм гэдгийг Boloroo Altangerel багш маань сургалтандаа зааж байсан.
Энэ нь :
1. Нарнаас өмнө бос
2. Хэлний өнгөрийг хус
3. 2 аяга ус уу, өөрт таарах зөгийн бал лимонтой
4. Тосоор амаа зайл/ өөрт таарах /
5. Гүнжидийн үр удаан шүүс болтол зажлах.
6. Нүдээ усаар угаах. Усан дотор харж угаах.
7. Хамраа угаах
8. Хамар чихэнд тос дусаах
9. Усанд орохоос өмнө биеийн тосол. Органик тосоор.
10. Усанд ор.
11. Бие засах/ хүндрэх/
12. Бясалгал хий
13. Иога хий

Монгол хүнд маш зохимжтой, дээр нь ач тус агуу тос бол шар тос юм. Үс хумс бэхжүүлэх, хараа сайжруулах, холестерин нэмдэггүй гээд..
Бага байхад шар тосны тухай тэр бүр ойлгодоггүй, мэдэхийг ч хүсдэггүй байж.
Одоо бол өглөө бүр хэлээ хусаж, зөгийн бал лимонтой ус 1 аяга уугаад, хоолны жижиг халбагны тал шар тос үмхчихдэг болсоноор удаж байна. Өөрийгөө мэдэрч надад юу хэрэгтэй вэ гэдгээ л мэдэж хооллох хэрэгтэй.
Хүн ер нь шулуухан хэлэхэд " амаар орсон" бүхнээсээ болж өвдөж, аюулыг дагуулдаг шүү дээ.

5 мэдрэх эрхтэний шунал гэдэг ууж идэх, өмсөж зүүх, хов хоосон ярих, сонсож дэвэргэх, атаа хорсол гээд муу бүхнийг дагуулдаг, дагаад намирчихдаг нь олон юм даа.

Багш.П.Алимаа

Address

Ulaanbaatar

Telephone

+97699252688

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yoga is Peace posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share