26/08/2026
Эрүүл байх энгийнээс
Хэрхэн сайн унтаж амрах вэ?
-Унтахаас өмнө гэрлээ унтраах нь тархинд амрах хэрэгтэй гэсэн дохио өгөх юм. Шөнөөр дэлгэцээ унтрааж улаан өнгөний шүүлтүүртэй аппликейшн хэрэглээрэй. Утас, дэлгэцний тод цэнхэр гэрэл нь таны "дотоод цаг" болон нойрыг
зохицуулдаг мелатонины ялгаралд сөргөөр нөлөөлдөг.
-Тогтсон нэг цагт унтаж, тогтсон цагт сэрэхийг зорь. Энэ нь таны биеийн "дотоод цаг"-ийн зохицуулалтанд тустай бөгөөд хурдан унтаж, эргээд өөрөө сэрэхэд тустай. Оройд унтаж амрахыг сануулсан сэрүүлэг тавьж заншаарай.
- Оройн цагийн дадал зуршлыг бий болго. Унтахаас өмнө 20-30 минутыг ном унших, бясалгах эсвэл халуун усанд орох зэргээр тайвшрахад зарцуулаарай. Энэ хугацаанд дэлгэцээс хол байгаарай.
-Унтах үедээ утсаа “do not disturb”буюу "бүү саад бол"горимд
тохируулж, эсвэл бүрмөсөн унтраа.
Дэлгэрэнгүйг https://zurkh.telemedicine.mn/index.php/keep-your-heart-healthy/stress-and-sleep/ -с авна уу.
Эх сурвалж: https://www.heart.org/en/healthy-living/healthy-lifestyle/lifes-essential-8