14/08/2026
🍋 LEMON ART 3D - өнгө, үнэр, бүтээлч мэдрэмжийг нэг дор, бүгд хамтдаа нэг өдрийг💛
Энэ удаа бид хамт олноороо зүгээр нэг зураг зурсангүй. Өөрсдийн гараар Lemon Art 3D бүтээж, нэг өдрийг бүтээлч, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Хүн бүр өөр өөрийн мэдрэмжээр хөх, цэнхэр , цагаан судалтай зотон дээр нимбэгний мод, навч, жижигхэн цэцэгсээ зурж, хамгийн гоё хэсэг нь нимбэгээ 3D байдлаар байрлуулах тэр нэгэн хөгжилтэй зугаатай мөч инээд хөөр, баяр баясал бидний өнөөдрийн бүтээлийг бодитоор амилуулсан.
Хүн бүрийн бүтээл өөр өөр. Гэхдээ бүгдээс нь нэг л зүйл мэдрэгдэж байлаа. Нарлаг зуны шинэхэн, эрч хүчтэй мэдрэмж💛
Тэрхүү мэдрэмжийг бүр ч төгс болгосон зүйл нь мэдээж нимбэгний шинэхэн үнэр. 🌿🍋
Lemon Essential Oil-ийн цэвэрхэн, сэргэлэн цитрусын үнэр орчинд тархахад яг л зуны өглөөний шинэхэн агаарт байгаа мэт санагдана.
Бидний энэ өдөр:
🎨 бүтээлч байлаа
🍋 нимбэг шиг цэвэрхэн шинэхэн мэдрэмж өглөө
💛 Хамгийн гол нь бид анхилуун хамт олноороо байлаа.
Заримдаа хамт олны хамгийн сайхан дурсамж том, үнэтэй, чамин тансаг зүйлээс биш, хамтдаа баясан инээж, нэгнийгээ мэдрэн хөгжөөж, өөрсдийн гараар ямар нэгэн сайхан зүйл бүтээх тэрхүү энгийн нэг өдрөөс бий болдог.
Lemon Art 3D өдөрлөг бидний гараар бүтсэн, бидний дурсамжит өдөр.
Талархлаа бүгдэд 💛🍋🌿
Маш их баярлалаа Davaajargal Batsukh
#ХамтдааБүтээе #БиднийДурсамж