10/18/2026
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үс уналтад ялгаатай талууд байдаг хэдий ч нийтлэг нэг шалтгаан нь нар.
Наранд удаан хугацаагаар хамгаалалтгүй байхад UVB (нарны хэт ягаан туяа) хуйхны ДНХ-г гэмтээж, TP53 мутацыг ихэсгэдэг. Ганц хуйх ч биш наранд байнга байдаг хүмүүсийн ярьс гаднаас харахад мэдэгдэхгүй ч TP53 мутац хэт ихэссэн байдаг. Мөн UVA нь арьсны давхаргад нэвтэрч, ROS үүсгэдэг бөгөөд энэ нь MMP-1/-3/-9-ийг өдөөж, коллагеныг задалдаг. Үүний үр дүнд нарны эластоз үүсч, фолликулын эргэн тойрон дахь арьсны бүтэц алдагдахад хүргэдэг. Хуйхыг арьсны нэг хэсэг гэж үздэг шүү - FYI.
Хэт ягаан туяанаас үүдэлтэй исэлдэлтийн стресс болон үрэвсэл нь үсний уутанцрын "товгор" хэсэгт (bulge) байрлах үүдэл эсийн орчинд нөлөөлж, үсний уутанцрыг тойрсон бичил үрэвслийг нэмэгдүүлдэг. Мөн меланоцит үүдэл эсүүд гэмтэх нь үс бууралтад хүргэдэг. Цаашлаад цистеинийг исэлдүүлж, меланиныг задалдаг тул үс хэврэгшиж, цайвар болдог. Энгийнээр бол үс шингэрч, бууралтаж эхлэхэд аль хэдийн ийм олон гэмтлүүд хэдийн үүссэн байдаг. Хуйх хөгширснийг илтгэх бас нэг шинж бол үсний ширхэг нарийсах. Толгойдох үсний ширхэгийн тоо өөрчлөгдөхгүй байлаа ч нарийсч аалзны шүлс мэт болдог. Үүнээс гадна үс бүрэн хамгаалдаггүйн дээр эрэгтэй хүмүүс ялангуяа үсний богино засалт, амьдралын хэв маягаас хамаарч илүү өртдөг.
Эмэгтэйчүүдийн хувьд нарнаас үүссэн гэмтэл дээр нэмээд эстроген багасаад ирэх үед үс уналт ignore-дох аргагүй асуудал болж ирдэг. Үс сайхан бол зүс сайхан тул, санхүүгийн томоохон зарлага болж жилээс жилд улсын төсөвтэй перпендикуляр хамааралтайгаар өснө.
Иймээс залуу зандан насандаа нарнаас хамгаалж зохих малгайг нь өмсөж хэвшээрэй. Санхүүгийн хөрөнгө оруулалтын өндөр өгөөжтэй зөвлөгөө өглөө шүү.
https://www.mdpi.com/2076-3417/9/22/4724
https://eprints.whiterose.ac.uk/id/eprint/204986/
https://www.healthcert.com/hubfs/ijd.15283.pdf